Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 16-ны өдөр очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс Өмнөдэлгэр сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч нарыг хяналтад авсан байна. Энэ талаар тус аймгийн Засаг даргын тамгийн газраас өчигдөр /2021.03.17/ орой дараах мэдэгдлийг гаргажээ.
Тус мэдэгдэлд дурдсанаар "Гуравдугаар сарын 16-ны өдөр иргэн Х нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч сум руу явах замдаа оройн 19:00 цагийн үед Өмнөдэлгэр сумын Дамбо, Ханбүрээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харъяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож, тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр халдварын шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ. Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар эрүүл мэндийн газраас нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдээллээ. Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн" гэжээ.
Зочин 2021-03-18 64.119.17.94
Хэрэгжуулж чадахгуй байж дурэм журам гаргасны гай ш дээ, дурэм журам гаргасан юм бол шийдвэрийг нь хангаж, зерчсен нэгд нь хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй ш дээ УОК, хариуцлага тооцож чадахгуйгээс хэн дуртай нь ингэж даварч байгаа юм ш дээ
Зочин 2021-03-18 202.21.107.105
Учиртай 3 толгой ажлаа уялдаатай хиймээр юмаа.
zochin 2021-03-18 150.129.141.41
hariugaa avaagu hun yaj hot hoorond yavj chadaad baina.
Зочин 2021-03-18 192.82.68.48
IM MALNUDIG BU EMCHI HORI
Зочин 2021-03-18 64.119.26.13
Хуурамч шинжилгээний үр дагавар шүү товчоон дээр хариу гараагүй гээд хавьтуулахгүй бна лээ.шинжилгээнд хамрагдсан мөртлөө хөдөө очоод халдвартай гарсан гэхээр гайхаж бсн юм хуурамч шинжилгээнийх байсан бна. хотод халдвар тарж бгаа нь үүнтэй холбоотой байх магадлал өндөр юм бна даа
Зочин 2021-03-18 150.129.143.77
Яасан мал шиг бэлчдэг хүүрнүүд вэ.НААД МАЛАА НЭР ХАЯГ ЗУРАГТАЙ НЬ ГАРГААД ТАВЬЧИХ.ЯАСАН МУУХАЙ САНААТАЙ ХҮМҮҮС БАЙНАА.БАС ХӨСҮТ- эмч хуурамч шинжилгээний хариу гаргаж өгдөг гэлүү юу бодож эх орон ард түмнийхээ эсрэг ажиллаж байнаа.АЛЬ ЭСВЭЛ КОРОНО ЧИНЬ ХУДЛАХЮА ШОУ ЮМУУ.
Гэрэл 2021-03-18 202.126.90.122
Хариуцлага тооцож, нэр хаягийг нь ил болгооч!!!! Зарим хүмүүс нь өдөр шөнөгүй ажиллаж амарах завгүй гэр бүлтэйгэй ч уулзах боломжгүй өчнөөн сар болж байна, зарим нь хууль журамаа мөрдөж хүүхдүүдээ ч агаар салхинд гаргахгүй маш их хичээж байхад …..малаас дор байх юм аа
Зочин 2021-03-18 64.119.17.81
Ийм хүмүүст хатуу арга хэмжээ ав. Нэг хүний ухамсаргүй үйлдлээс болж маш их зарлага гарч нийгэм хохирч байна. Хичнээн хүн уртасгасан цагаар ажиллаж байна, Хичнээн хүнийг эрсдэлтэй нөхцөлд оруулж ажил амьдралын горимыг өөрчилж стресс, депресст оруулж байна. Маш өндөр торгууль ногдуулах хэрэгтэй. Бусдад гай болдог ийм малуудыг л ОРК гэхээс өөр юу гэхэв
Irgen 2021-03-18 202.131.225.229
Ter mongiig ni ogood awchihaj bolj bgaa shinjilgee geed bgaa yumniihaa hariug 24 tsagt bagtaagaad gargachih l daa. Hen ene hulgaichuudaas bolj ajil amidarlaa aldaad UB d bgad bdgiin…. Malchin gertee ochij chadaagvigees bolood mal ni horogdood duuswal hen toloh we naad zah ni?
иргэн 2021-03-18 59.153.113.218
Энэ бол УБ-ын Засаг дарга Сумъяабазар гэх нөхрийн хариуцлаггүй үйл ажиллагаатай шууд холбоотой.Шинжилгээ өгөөд. орон нутагт явж болно гэж шийдвэр гаргаж улс орныг бүхэлд ТАХАЛД нэрвүүлж байна.УБ-с гарахад нь ямарч хяналт байхгүй,бичиг баримт шалгах тулгах ажил огт хийдэггүй нь гай дагуулж байна.Энэ Хотын дарга чинь үнэн тэнэг.Бас буруугаа УОК,ЭМЯ гэж зайлах санаатай.
Зочин 2021-03-18 64.119.27.7
3 толгойтой мангас болжээ. Нэг дэх толгой УОК, хоёр дахь толгой ЭМЯ, гурав дахь толгой НОК юм.
Zochin 2021-03-18 122.201.22.110
Hariugaa avaa l yav l daa. Yamar gargahgui geed baigaa bish. Uvchtei bol medseer baij yavsan bol uvchin taraasan hergeer hariutslaga tootsoh heregtei. Busdiigaa nutag ornoo bod l doo. Emchluulcheed l yavna biz dee.
Зочин 2021-03-18 64.119.27.7
Хоёрдогч хавьталаа бас тусгаарла. Эс тэгэвээс халдвар тарна.
Зочин 2021-03-18 202.21.103.118
Яадаг муу л***р вэ