Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу? | News.MN

Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу?

Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу?

Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу?

Covid-19 цар тахлын халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд зуу, зуугаар нэмэгдэж буй нь нийгэмд маргаан дагуулж эхэллээ. Ажил, амьдрал хэвийн үргэлжилж, хүн хоорондын харилцаа өрнөж байгаа тохиолдолд халдварын эрсдэл нэмэгдэнэ. Иймээс “Халдвар төдөөр нэмэгдлээ” гэж тоолон, тоо бодож хямарч, толгой хоргодох газар хайж, хэн нэгнийг буруутган чичлэх нь гэнэн хийгээд өрөөсгөл юм.

Хүссэн, хүсээгүй дэлхий нийтээрээ цар тахлын халдварын нөхцөл байдалд дасан зохицож, аюул эрсдэлээс дор бүртээ сэргийлж амьдрахад суралцах шаардлагатай болсон.

Гэтэл монголчууд бид л ганцаараа үүдээ тас түгжээд, өрхөө таг бүтээн гэр гэртээ бүгээд, Covid-19 дэлхийгээс нэг мөр арилахыг хүлээнэ гэвэл жинхэнэ маанаг үйлдэл тэр болно.

Харин түүний оронд ямар x нөхцөлд аль салбар, ямар үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, халдвар хамгааллын ямар дүрэм журам баримталж ажиллах гэх мэт тодорхой мэдээллээр иргэд, олон нийтийг ханган, эргээд хяналт тавих, хариуцлага тооцох асуудалд бодлого шийдлээ чиглүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд ч цар тахлын үеийн бэлэн байдалд дасан зохицож амьдрах, өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын дадал хэвшилд сурах нь энэ цаг үед хийх хамгийн чухал ажил болоод байна.   Халдварын тоо нэмэгдэхээс эмээгээд хатуу хөл хорио тогтоочихож болно. Айл өрх болгоны үүдэнд харуул манаа гаргаж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тас хааж боочихоод, хажуугаас нь чимээгүй хараад суух шиг амархан зүйл үгүй. Гэвч энэ бол гарц шийдэл бус, гал унтраах хэмжээний түр зуурын арга зам юм.

Эрүүл мэндээ бодож байгаа нь энэ гээд сэхээнд дэн дун дэнжигнэж буй эдийн засгаа элгээр нь мөлхүүлэх замыг сонгосоор байвал дахин сэхэл автлаа удна.

Ялангуяа өдөр өдрийн орлогоор амьдралаа залгуулдаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд бизнесийнхэн нийт аж ахуйн нэгжүүдийнх нь 70 шахам хувийг эзэлдэг улс, хотод ийм бодлого баримтлах нь учир дутагдалтайг эдийн засагчид анхааруулж буй.

Иймд энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамт “завиа” сэлүүрдэж, үүрэг хариуцлагыг хамтдаа хэрэгжүүлмээр.

Ядаж насанд хүрсэн хоёр сая иргэнээ бүрэн акцинжуулалтад хамруулж дуустал дахиад хатуу хөл хорио тогтоохгүйн тулд шүү дээ.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-17 66.181.166.134

odoo vaccine hiij duustal anhaarlaa sulruulj bolohguishdee, ene sited niigmiin hariutslaga gj ym bnuu

Avatar

иргэн 2021-03-17 192.82.91.106

Засгийн газар ОГЦОР ОГЦОР ОГЦОР

Avatar

зочин 2021-03-17 66.181.168.8

3 сая хүнд бүгдэд нь нийцсэн шийд гэж үгүй, хөл хорио тогтоогоод энэ өвчнийг дарсан улс гэж үгүй, тэглээ гээд тоо тоололгүй тоохгүй амьдарч байгаа улс бас үгүй. Бид хяналтаа алдахгүй байх гэдэг дээр бүгд санал нэгдэх ёстой. Өвдсөн хүмүүсдээ тусламж үзүүлж чадах хэмжээнд барьж байх энэ л бидний зорилго. Тиймээс эмнэлэгийн хүчин чадал, тусгаарлах байр орчин бүгдийг тооцоод хүчин чадлаасаа хэтэрсэн тохиолдолд хөл хорионд шилжих байсан. Хэт эртнээс сүүлийн шатны хариу арга хэмжээнд шилжсэн байна.

Avatar

нэмэлт 2021-03-17 66.181.168.8

Тиймээс нөхцөл байдлыг урьдчилан харж зөв тооцож чадаагүйгээс ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, амьдрал ахуйд илүү хохиролтой байдалд хүрээд байна. Одоо үүнээс үүдэн цар тахлын нөхцөл байдал дордох тусам ард иргэд бухимдаж төр засгийн шийдвэрийг зөв бурууг ил харгалзан амтай бүр шүүмжлэх, эсэргүйцэх байдал газар авч байна.

Avatar

Зочин 2021-03-17 202.55.188.33

Иргэн бурт 1 саяаа егеед 1 сар хатуу хориочээ, емнех хорионууд тийм хатуу биш байсан шуу. Эруул мэнд эрхэм баян. Халдвар тусаад евдсен, ухсэн хумуус яаж ажиллах вэ? Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее болохоор далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь

Avatar

б 2021-03-17 66.181.161.21

Энэ эргүү УОК, ЗГ-ыг яаралтай огцруулбал таарна. Энэ байдлаараа олон хүний аминд хүрэх нь. Яаж ч бодсон хүний амь нас, эрүүл мэнд эдийн засаг, мөнгөнөөс чинь илүү байх ёстой. Энэ олон юм хуцаад байгаа новшнууд гэр бүл, ойр дотныхон чинь үхээд эхлэхээр ойлгох байлгүй. Тэр Зоригийн хэрэг энэ тэр гэж сонгуулийн шоу хийж, попорч байхаар энэ өвчинтэйгээ олигтой тэмцээд, вакцинжуулалтаа сайн зохион байгуулаачээ. Чадахгүй юм бол зайлбал таарна.

Avatar

Зочин 2021-03-17 124.158.86.170

Манайхан эрүүл мэндийг нь бодоод хорьчихоор та нар намайг хорьлоо гэж мөөрцгөөнө, хорихгүй тавьчихаар та нараас болж өвчин тараад би юу юугүй үхлээ гэж мөөрнө.

Avatar

Зочин 2021-03-17 59.153.114.104

Энэ Амундрагын гэгчийн сайт. Тэр саяхан Голомтын Баясгалангаас урваж МАН сэлэм эргүүлэгчийн нөмөрт орсон. Тгэгэхээр ийм юм бичих нь(зөв).

Avatar

Түвшин 2021-03-17 64.119.26.61

Зөв бичсэн байна… Вакцинжуулалтыг хурдасгаж зохих тоонд хүргэх хэрэгтэй, 60 дээш насныханд Спутник V зориулах нь зөв, мөн бусад вакцинд эсрэг заалттай хүмүүст бас хийх…

Avatar

Зочин 2021-03-17 103.26.194.83

Иргэд нь өвчин зовлонтой бол жижиг бизнэс байгаад яахав дээ.

Avatar

Зочин 2021-03-17 202.179.26.65

Засгийн газар нь КОВИД-ынхоо буяныг аль болох удаан хүртэж, ахиухан идэхийн тулд вакцинд сохор зоос ч зарахгүй, хувийнхнийг ч оруулахгүй байхад та нар халдвар хамгааллын дэглэм сахиж, өвчин тусахгүй байх гэж хичээж байгаа чинь нам засагтаа тэрсэлсэн үйлдэл байна. Хэрэв энийг даръя гэвэл ердөө 200-хан тэрбум төгрөгөөр вакцин захиалж Израйлиас түрүүлээд Файзерийн вакцин хийх боломжтой байсан. Гэхдээ 20 их наяд төгрөгийн бизнес хийж, энэ өвчинтэй удаан зууралдах нь яаж ч бодсон хэн хэндээ ашигтай.

Avatar

Boomer 2021-03-17 192.82.67.34

Uhernuud dasan zohitsloo yu. Zai barij bga maskaa zuv zuuj bga hun haana baina. Ologtoi hul horiogoo hiik chadahgui gamts 2 tohioldol garahad n hul horio gj surjigneched tarhasan hoino n sul tavidag eruul bodloguu teged

Avatar

үргэлжлэл 2021-03-17 103.212.118.125

Хувийн улсын ялгаагүй цалинг нь ЗГууд нь өгч байгаа. Хөл хориог та маанаг гэж хэлсэн бол бид ганцаараа МААНАГ биш байгаа биз.Улс оронууд хэдийгээр эхлээд хойрого байсан ч цагаа тулахаар эрүүл мэнд хүн хоёроо ингэж хамгаалдаг юм байна. Тэдний удирдагчдаас хэн нь ч ард түмэнээ ядуурал өвчин дунд хаяад хамуудтайгаа хаашаач зугатаад явахгүй байна. Тэхээр ганцхан МААНАГ Монголд байх нь байна аль нь вэ гэдгийг л олж дуугарах л та бидэнд одоо чухал байна. Эцсийн эцэст дуугарсан та бид МААНАГ болох вий

Avatar

Зочин 2021-03-17 103.212.118.125

Сэтгүүлч байх гэж бодож байна Л.ОЮУ ! Ганц бид хөл хориотой байгаа юм биш шүү дээ! Цаана чинь дэлхий даяар бүх юм хязгаарлалттай байна. Крисмасын дараа хаагдсан үйлчилгээний газрууд өнөөдрийг хүртэл онгойгоогүй байна. Англид хүүхдүүд энэ сарын 12 оос эхлэж хичээлдээ явж эхэлсэн боловч зарим эцэг эх татгалзаад явуулахгүй байгаа.Бүх тэмцээн үзэгчгүй байна.Эмнэлэг ,хүнсэний хүмүүс л ажиллаж байна.Ресторон,дэлгүүр фитнс,бассен ,кино ,зоо парк,музей цөм хаалттай. Гэвч улсаас80% ийн цалин өгч байг

Avatar

зочин 2021-03-17 66.181.179.211

За даа одоо ингэх байсан юм, тэгэх байсан юм гээд төр засгаа ч юм уу хэн нэгийг буруутгаад яах вэ. Хаахаар хаалаа гэнэ, хаахгүй болохоор хаамаар байна гэнэ. Монгол бүү хэл хятад, Орос, Америк, Европ тэр чигээрээ л барьц алдсан шүү дээ. Хэн өнөөдөр эдгээр орнуудад бидэн шиг зүйл ярьж байна. Өөрийгөө халдвараас энгийн аргаар хамгаалж чадахгүй байж дэмий номчирхоод хэрэггүй ээ

Avatar

Зочин 2021-03-17 66.181.186.218

Энэ өгүүлэлд шинэ санаа алга

Avatar

зочин 2021-03-17 202.21.120.66

Төр засаг УОК 11-р сард үнэхээр буруу шийдвэр гаргаснаас болж эдийн засаг ч сүйрч, өвчин ч нэмэгдэж байна . Анх 11 сарын 10-нд төмөр замаас гарахад Дархан Сэлэнгэд 0 зогсолт хийсэн шигээ УБ-т 0 зогсолтыг 14 хоног хийсэн бол өвчнийг барьж авах, богино хугацаанд хумих боломж байсан. тэр үед тэгж чадаагүйгээс өнөөдөр ийм байдалд хүрснийг УОК хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Avatar

Зарим нэг нь үнэхээр хатуу хөл хорионд дуртай юм 2021-03-17 202.131.239.166

Хэрвээ та өөртөө тэгтлээ их хайртай, амь нас тань тийм л их үнэ цэнэтэй бол ТА өөрийгөө тусгаарлаа. Та гадуур бүү гар, та ажил бүү хий, хурааж хуримтлуулсан мөнгөө хэрэглээд энэ өвчнийг алга болтол гэртээ бүг. Харин энэ улсын эдийн засаг таны аяыг даахгүй, энэ улсад ядарсан хүн нь улам ядарч дуусна. Зовлон болоход баян хүн улам л баяждаг.

Avatar

б 2021-03-17 66.181.161.21

л***р минь наад өвчнөөрөө ганцаараа үхээрэй. Битгий олон хүнд гай болоорой.

Avatar

Зочин 2021-03-17 202.55.188.44

Сонгуулийн Мөнгө л угааж байгаа eguur.mn дээр мэдээлэл гарсан бна. Худлаа ковид зүгээр л ханиад ард иргэдийг айлган байж эмя төр засаг ниылж сонгуулийн мөнгөө босгож бна

Avatar

хүү 2021-03-17 66.181.176.243

Тэнэг ээ. эрүүл явбал 1000 лан гэдгийг мэдэх үү?
муусайн захиалгын бичээч чинь. юу вэ?

Avatar

Зочин 2021-03-17 202.55.191.46

Чи эрүүл байлаа гээд чамд 1000 байтугай 1 лан алт ч алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж