"Moderna" вакцинаа хүүхдүүд дээр туршиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

COVID-19

"Moderna" вакцинаа хүүхдүүд дээр туршиж эхэлжээ

"Moderna" вакцинаа хүүхдүүд дээр туршиж эхэлжээ

АНУ-ын биотехнологийн “Moderna” компани Сovid-19 вакцинаа хүүхдүүд дээр туршиж эхэлжээ. Тодруулбал,  зургаан сартайгаас 11 насны хүүхдүүд дээр вакцинаа туршиж байгаа ба тус компани нь нярай хүүхдүүдэд вакцинаа туршиж буй анхны компани болж байна.

"Moderna" компани нь АНУ, Канадад нийт 6750 хүүхдийг туршилтдаа хамруулахаар төлөвлөсөн бөгөөд цар тахлаас ангижрахад шаардлагатай сүргийн дархлааг тогтооход хүүхдүүдийг дархлаажуулах нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Хэдийгээр Сovid-19 өвчнөөр хүүхэд хүндээр өвчлөх эрсдэл бага байгаа ч халдвар тараах эрсдэл өндөр байгаа юм. “Moderna”, “Pfizer” компаниуд өнгөрсөн оноос вакцинаа 12-оос дээш насны хүүхдүүдэд туршиж эхэлсэн, эдгээр туршилтын үр дүн хараахан гараагүй байгаа аж. Харин “AstraZeneca” компанийн хувьд хүүхдүүдийг өнгөрсөн сараас туршилтад хамруулж эхэлжээ. Мөн “Johnson & Johnson” компани нярай, бага насны хүүхдүүдэд вакцинаа туршина гэдгээ мэдэгдсэн боловч одоогоор туршилтаа эхлүүлээгүй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж