Олимпийн аварга Хятадын паспорт авсан нь илчлэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Хятадын паспорт авсан нь илчлэгдэв

Олимпийн аварга Хятадын паспорт авсан нь илчлэгдэв

Өмнөд Солонгосын шорт трекийн шилдэг тамирчдын нэг, 2018 оны өвлийн олимпийн аварга Лим Хё-Жүнг Хятадын иргэншил авна гэх мэдээ өнгөрсөн сард гарч, багагүй шуугиан тариад байсан. Тэгвэл Лим Хё-Жүнийг өнгөрсөн жил Хятадын паспорт авсныг Солонгосын цагаачлалын албанаас мэдэгдлээ. Тамирчны асуудлыг хариуцаж буй агентлагийн зүгээс гуравдугаар сарын 6-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ үйлчлүүлэгч нь иргэншлээ солихоор хөөцөлдөж байгаа гэсэн юм.

Лим Хё-Жүний хувьд бэлтгэлийн баазад байрлаж байх үеэрээ эмэгтэй тамирчдын өмнө багийнхаа эрэгтэй тамирчны өмдийг доош татсан нь бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн гэж буруутгагдах шалтгаан нь болсон. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тэшүүрийн холбооноос Лим Хё-Жүний эрхийг нэг жилээр хасч, хэргийг нь Дээд шүүхэд шилжүүлсэн аж.

Анхан шатны шүүхээс Лим Хё-Жүнийг гурван сая воноор торгох шийдвэр гаргасан бол Давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Гэвч энэхүү хэрэг одоогоор Дээд шүүх дээр хянагдаж байна.

Солонгосын цагаачлалын албаны мэдэгдлийг харвал Лим Хё-Жүн өнгөрсөн 2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр Хятадын паспорт албан ёсоор авчээ. Гэвч олон улсын олимпийн хорооны дүрмэнд иргэншлээ сольсон тамирчин нь дор хаяж гурван жил шинэ улсынхаа төлөө тэмцээн уралдаанд оролцсон байх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, Лим Хятадын иргэншилтэй болсон ч ирэх Бээжингийн өвлийн олимпод оролцох боломжгүй аж. Гэхдээ нэг тусгай нөхцөл бий. Тодруулбал, Солонгосын олимпийн хороо, Хятадын олимпийн хороо болон олон улсын тэшүүрийн холбоо гурав харилцан зөвшилцсөний эцэст Лим олимпод оролцох боломжтой гэнэ. Гэвч Солонгосын олимпийн хороо зөвшөөрөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Лим Хё-Жүн өдгөө Хятадын Хэбэй мужид бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Лим Хё-Жүн 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн шорт трекийн 1500 метрийн  төрөлд алтан медаль, 500 метрийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж