Оросын хоккейн ирээдүйтэй тамирчин шайбанд цохиулж, амиа алджээ | News.MN

Оросын хоккейн ирээдүйтэй тамирчин шайбанд цохиулж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Оросын хоккейн ирээдүйтэй тамирчин шайбанд цохиулж, амиа алджээ

Оросын хоккейн ирээдүйтэй тамирчин шайбанд цохиулж, амиа алджээ

Оросын хоккейн өсөх ирээдүйтэй залуу тамирчин толгойдоо шайбаар цохиулж харамсалтайгаар амиа алджээ. Энэ тухай Динамо Санкт Петербург багийн зүгээс өчигдөр/2021.03.16/ мэдэгдсэн байна. Тимур Фаизутдинов 19 настай байсан бөгөөд гуравдугаар сарын 12-ны өдөр Ярославльд хийсэн аялан тоглолтын үеэр толгойдоо шайбаар цохиулсан аж.

Динамо Санкт Петербург багийн мэдэгдэлд “Тимур Фаизутдинов гуравдугаар сарын 12-ны өдөр Ярославль хотод Локомотив багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр гэмтэл авсан. Шайб түүний толгойн тус газар онож, тамирчин маань маш хүнд гэмтсэн. Эмч нар түүнийг амьдруулахын тулд гурван өдөр тэмцсэн. Тэр үргэлж Динамогийн нэг хэсэг байх болно. Үргэлж бидний зүрхэнд оршино” хэмээжээ.

Динамо багийн зүгээс ирэх тоглолтуудынхаа өмнө нэг минут чимээгүй зогсч залуу хамгаалагчдаа хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Од 2021-03-17 66.181.161.49

Маш харамсалтай. Гэвч дуртай спортынхоо хувцастайгаа явлаа даа

Avatar

зочин 2021-03-17 139.5.216.197

Харамсалтай юм болж. Хайран залуу.

Avatar

Зочин 2021-03-17 64.119.21.147

malgai ni hamgaalj chadsangui yu daa.

Avatar

Badarch taxar 2021-03-17 192.82.88.219

Shaibind vhsen anhni tohioldol baih

Avatar

Зочин 2021-03-17 150.129.141.183

ёстой харамсалтай ийм сайхан залуугаараа

Avatar

Зочин 2021-03-17 43.242.242.57

erchuudiin sport shuu dee…

Avatar

Мал 2021-03-17 192.82.86.120

Тгд юу гэж Үхэж л байх ёстой гсн үгүү

Avatar

Зочин 2021-03-17 64.119.26.242

Teneg bdda ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж