Баянзүрх дүүргийн 26-р хороо хүнсний хомсдолд ороогүй гэв

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн 26-р хороо хүнсний хомсдолд ороогүй гэв

Баянзүрх дүүргийн 26-р хороо хүнсний хомсдолд ороогүй гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр/2021.03.17/ 06.00 цагаас эхлэн хөл хорио тогтоосон. Хөл хорионы улмаас тус хороонд үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний дэлгүүрийнхэн бараа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийж чадахгүй, иргэд өргөн хэрэглээний хүнс барааны хомсдолд ороод байна гэх гомдлын дагуу Баянзүрх дүүргийн онцгой комисстой холбогдлоо. Тус комиссын шуурхай штабын албан хүний хэлж буйгаар “Хүнсний дэлгүүрүүдэд одоогоор хомсдол үүссэн зүйл алга. Бараа бүтээгдэхүүний татан авалтыг хэвийн үргэлжлүүлж, хүнс тээвэрлэлтийн машинуудыг 26-р хороо руу чөлөөтэй нэвтрүүлж байгаа” гэв.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тогтоогоод буй хөл хорио гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тус хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж