АНУ-д зэвсэгт халдлага гарч, 6 ази эмэгтэй буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

АНУ-д зэвсэгт халдлага гарч, 6 ази эмэгтэй буудуулжээ

АНУ-д зэвсэгт халдлага гарч, 6 ази эмэгтэй буудуулжээ

АНУ-ын Жоржиа мужийн нийслэл Атланта хотод зэвсэгт халдлага гарч нийт найман хүн амь үрэгджээ. Хохирогчдын зургаа нь бүгд Ази эмэгтэйчүүд байсан ба халдлага гурван өөр байршилд болжээ.

Цагдаа нар Роберт Аорон Лонг гэх 21 настай цагаан арьст эрийг уг халдлагатай холбогдуулан баривчлаад байгаа аж. Тэрбээр Атлантагаас 240 километрийн зайд байрлах нэгэн суурингаас баривчлагдсан бөгөөд халдлага болсон гурван газар түүний явж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ. Хууль хяналтынхан энэ сэжигтнийг гэмт хэрэгтэн мөн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

 

Халдлага “Youngs Asian Massage”, “Aromatherapy Spa”, “Gold Spa” гэх гурван алжаал тайлах төвд ердөө цаг хүрэхгүй зайтай болж өнгөрсөн бөгөөд ойр орчимд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн байна.

Энэхүү халдлагыг яагаад үйлдэх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч сүүлийн саруудад АНУ-д Сovid-19 цар тахалтай холбоотойгоор Азиудын эсрэг үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэг ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д Азиудын эсрэг, тэдний биед халдсан гэмт хэрэг нийт 3700 гаруй бүртгэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж