АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ Трампын талд ажилласан гэв

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ Трампын талд ажилласан гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ Трампын талд ажилласан гэв

АНУ-ын Үндэсний тагнуулын газар өчигдөр /2021.03.16/ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд гадаадын орнуудаас нөлөөлөх оролдлогууд гарсан талаар тайланг олон нийтэд танилцуулжээ. Уг тайланд өгүүлснээр Оросын талаас нэр дэвшигч Дональд Трампыг ялуулах зорилготой ажиллаж, Трампын ойрын хүрээллийнхэнтэй холбоо тогтоож, сонгуулийн үеэр төрөл бүрийн худал хуурмаг мэдээллүүдийг түгээсэн байна.

Тухайлбал, Андрей Деркач, Константин Килимник зэрэг Оросын тагнуулын ажилтнууд одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүндийг унагах худал, хуурмаг мэдээллийг цацаж байсныг тогтоожээ.

Константин Килимникийн хувд 2016 оны сонгуулиар Трампын кампанит ажлыг удирдаж байсан Пол Манафорттой хэлхээ холбоотой гэсэн мэдээлэл цацагдаж байсан ба Манафортыг АНУ-ын шүүх гэм буруутайг нь тогтоож хорих шийдвэр гаргасан ч Трамп албан тушаалаас буухаасаа өмнө өршөөлөөр суллаж байв. Харин Андрей Деркач нь Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулианитай ойр хамтран ажиллаж байсан гэнэ.

Өмнөх сонгуултай харьцуулахад 2020 оны сонгуулиар оросууд АНУ-ын сонгуулийн системд халдаагүй харин өрсөлдөгчийнх нь эсрэг худал мэдээлэл тарааж, нэр хүндийг нь унагаах тал дээр төвлөрөн ажилласан гэж дүгнэжээ. Харин Иран улс Трампын эсрэг мэдээллийг ихээр түгээсэн байна.

Эх сурвалж: The Guardian

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж