Оюутолгойд батлагдсан халдварын ойрын хавьтлыг шилжүүлжээ | News.MN

Оюутолгойд батлагдсан халдварын ойрын хавьтлыг шилжүүлжээ

Оюутолгойд батлагдсан халдварын ойрын хавьтлыг шилжүүлжээ

Оюутолгойд батлагдсан халдварын ойрын хавьтлыг шилжүүлжээ

Оюутолгой уурхайд Covid-19 халдвар гарсан тул Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар өнөөдөр /2021.03.17/  танилцууллаа.


Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.БАЯРЖАРГАЛ:

-Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд энэ сарын 15-нд Covid-19  халдварын нэг  тохиолдол батлагдсан.  Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа, биеийн байдал нь дунд зэрэг гэсэн мэдээлэл бий. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 43  хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг буюу халдваргүй  гарсан. Мөн дам хавьтлуудыг тусгаарласан PCR  шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарсан. Өчигдрийн байдлаар Оюутолгойд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Мөн ээлж солилцоод 10 аймагт  очсон иргэд  байгаа учраас аймгуудын Онцгой комисстой мэдээлэл солилцоод тэдгээр иргэдийг тандах ажлууд хийж байна. 

Даланзадгад хотод өчигдөр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор  GPS төхөөрөмжийг утсанд суурилуулсан байна. Өнөөдрөөс сэжигтэй тохиолдлуудтай холбоотой аймгийн иргэдийн утсанд дээрх төхөөрөмжийг суулгаж эхлээд байна Оюутолгойн  ойрын бол дам хавьтлуудыг тодорхойлж , PCR шинжилгээ хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил зохион байгуулагдаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hmm 2021-03-17 66.181.161.120

Hvmvvs munguur surug gesen bichig hudaldan awch ywaad baina gesen tsuu yria taraad baigaa. Arai tegeed aimguudaar taraad bgaan bish bgaada

Avatar

зочин 2021-03-17 202.179.24.227

давтан шинжилгээгээр сөрөг нь эерэг болж магадгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж