Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалъя гэж бид энэ төслийг эхлүүлсэн | News.MN

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалъя гэж бид энэ төслийг эхлүүлсэн

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалъя гэж бид энэ төслийг эхлүүлсэн

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалъя гэж бид энэ төслийг эхлүүлсэн

Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан, охин компаниуд болон сайн дурын ажилтнуудын хамтаар хэрэгжүүлж буй Гадаадад гацсан Монголчуудад сэтгэлийн дэм өгөх Хүчтэй Хамтдаа төслийн удирдагч О.Амарболдоос төслийг санаачлах болсон шалтгаан болон хэн, хэрхэн, яаж оролцож болох талаар тодрууллаа.

-Ард Санхүүгийн Нэгдлээс Гадаадад гацсан Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх төсөл хөтөлбөрийг санаачлаад байгаа юм байна. Яагаад энэхүү төслийг эхлүүлэх болсон талаар асуумаар байна.

-Та бүхэн мэдэх болов уу, манай компанийн уриа үг – Хүчтэй. Хамтдаа. Тэгвэл дэлхий даяар тархсан Ковид – 19 өвчний улмаас эх орон, элгэн садангаасаа алслагдаж, хаа сайгүй хөл хорио, эдийн засгийн хүндрэл үүсэж, ажлын байр хомсдож буй энэ үе харь улс руу түр хугацаагаар зорчсон иргэдэд хамгийн хүнд цохилт болж байгааг бид Гадаадад гацаж, эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд 1 жил гаруй хүлээн цөхөрч суугаа элэг нэгтнүүдээсээ харж байна. Хэдийгээр онцгой байдлын үеийн дэг журмыг сахиж, улсаас иргэдээ тодорхой хэмжээгээр татан авсаар байгаа ч гэсэн нутаг буцах ээлжээ хүлээх зуураа Монгол иргэд маань тэнд өвчин зовлон, өр зээл, үхэл хагацалтай нүүр тулсаар байгааг хараад зүгээр суулгүй хүндхэн цаг үеийг Хүчтэй бөгөөд Хамтдаа даван туулж болдгийг харуулж, тэдэнд тулгарсан бүх асуудлыг нэг бүрчлэн шийдэж өгч чадахгүй ч гэлээ өөрсдийн чадах хэмжээнд тусламж хүргэж, гол нь элэг нэгтний ёсоор нэгнээ хүнд хэцүү үед нь сэтгэлийн дэм өгөхийг хүсэж байгаа юм. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг ардын зүйр үг бий шүү дээ.

-Хандив тусламж хүргэе гэвэл нийгэмд олон сэдэв бий шүү дээ, энэ хэсэгт анхаарлаа хандуулахад юу нөлөөлсөн бэ?

-Би ядуу улсын баян иргэн баймааргүй байна, би баян улсын энгийн иргэн байхыг хүсэж байна гэж Ч.Ганхуяг захирал маань хэлсэн байдаг. Энгийн боловч маш өргөн цар хүрээг хамарсан энэхүү үгээс та бүхэн бидний өнгөрсөнд хийж ирсэн, цаашид хийж бүтээхийг зорьж буй ажлын амбицыг харж болно. Харин энэ хэсэгт анхаарлаа хандуулсны учир нь цар тахал, хөл хорио үргэлжилсэн өдөр хоногуудыг эх нутагтаа, өөрийн гэр бүлтэйгээ хамт даван гарахад ч амархан биш байхад харь оронд түр хугацаагаар зорчоод эргэн орж ирж чадалгүй гацсан иргэдэд маань ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс бид юуны өмнө нийгмийн хариуцлагын хүрээнд бусад байгууллагууд болон нийт Монголчуудаа уриалаад энэ ажлыг эхлүүлэхийг хүссэн.

-Уг төсөлд хамрагдах хүмүүсээ хэрхэн сонгох вэ?

-Бид гадаадад суугаа иргэдийнхээ дунд судалгаа хийж, тэнд ажиллаж амьдардаг хүмүүсийг бус эрүүл мэнд болон бусад шалтгаанаар гадагш зорчиж, өвчин гэх давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр олон бэрхшээлийг давж яваа иргэддээ бага ч болов тус нэмэр болохыг зорилго болгоод байна. Хаана, хэнд хамгийн хүнд хэцүү байна гэдгийг бид ангилж үзсэний үндсэн дээр тодорхой шалгуурыг тавьж өгсөн байгаа.

-Иргэд уг төсөлд хамрагдах хүсэлтээ хэзээ өгч, хэрхэн бүртгэгдэх вэ?

-Гадаадад гацсан иргэд маань 2020 оны 3 сарын 1-нээс 2021 оны 3 сарын 1 хүртэлх хугацаанд өөрийн байгаа улсын элчин сайдын газарт болон Улсын Онцгой Комисст эх орон руугаа буцах хүсэлтээ илгээгээд хүлээж байгаа Монгол Улсын иргэн та дэлхийн аль ч улсаас бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хувьд Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан албан ёсны асуулгыг бөглөж бүртгэлээ хийлгэнэ. Тиймээс өгөгдсөн асуулгыг бөглөхдөө зөвхөн кирилл үсгээр, үнэн зөв, гаргацтай бөглөж байж таны бүртгэл баталгаажна гэдгийг анхааран үзэж, оруулсан мэдээллээ сайтар нягтлаарай. Мөн зөвхөн манайхаас зарласан албан ёсны хуудсуудаас мэдээллээ авахыг уриалмаар байна.

-Хандив бүх хүнд ижил тэгш хуваарилагдах уу, судалгааны дүнд үндэслэж харилцан адилгүй байх уу?

-1 тэрбум төгрөгийн хандивыг АрдКойноор олгохдоо онцгой тохиолдлоос бусад хүн бүрд ижил тэгш олгоно. Тэр нь юу вэ гэхээр, гадаадад гацсан байх үедээ гэр бүл, ойр дотны хэн нэгнээ харамсалтайгаар алдаж хүнд гарз тохиолдсон тодорхой тооны хүмүүсийн уй гашууг хуваалцах үүднээс нэмэлт хандив өргөх төлөвлөгөө гаргасан байгаа. Харин 2 болон түүнээс дээш ам бүлээрээ гадаад улсад гацсан бол гэр бүлийн гишүүн бүрд хандивын АрдКойн олгогдоно.

-Хандиваар олгож буй АрдКойныг арилжаалж, төгрөг болон бусад валют болгон ашиглах боломжтой юу?

-Тиймээ, Ард Аппын DAX Буюу Дижитал Арилжааны Зах дээр арилжаалах боломжтой. Мөн нэг давуу тал нь Олон улсын цахим биржүүд болох Coinmarketcap, Stex.com сайтуудаар дамжуулан тухайн улсын валют болгон хөрвүүлэх боломжтой.

Б.Ганчимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж