"АН-ын даргад өрсөлдөж байгаа дөрвөн хүнд харамсч байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

"АН-ын даргад өрсөлдөж байгаа дөрвөн хүнд харамсч байна"

"АН-ын даргад өрсөлдөж байгаа дөрвөн хүнд харамсч байна"

Ардчилсан намын /АН/ хууль ёсны тэмдэгтэй дүрмийн дагуу байгуулагдсан Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс  өнөөдөр /2021.03.17/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр  “Өнөөдөр аймаг, дүүрэг, нийслэлийн Ардчилсан намын дарга нарыг сонгох санал хураалт Улаанбаатар хотын зургаан дүүрэг, хоёр аймагт болж байна. Өнөөдөр 10.00 цагт цахим сонгууль эхэлсэн, 11.00 цагийн байдлаар 9.6 хувьтай буюу нийт 12300 гишүүд саналаа өгөөд байна.  Монгол Улсад цахим сонгууль  анх удаагаа явагдаж байгаа  гэдгээрээ  ихээхэн онцлог болж, үр дүн нь маш сайн гарч байна.

Цахим сонгуульд гишүүд оролцохдоо  гар утсаараа , интернеттэй нөхцөлд линкээр ороод эсхүл аппликейшн татаж аваад саналаа өгөх боломжтой. Цахим сонгуульд гишүүд хаанаас ч оролцох боломжтой учраас Ардчилсан намын гишүүдээ сонгох эрхээ эдэлж, цахим сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

Иргэн И.Мөнхжаргал өөрийгөө Дотоод сонгуулийн хорооны дарга гэж өргөмжлөөд байгаа нь хууль зөрчсөн асуудал. Намын дүрэм, журам бүх зүйлд иргэн И.Мөнхжаргалыг Дотоод сонгуулийн хорооны дарга биш гэдгийг нотолж байна. И.Мөнхжаргал гэдэг этгээд хүчингүй болсон тамга тэмдэгний дардсыг ашиглаад явж байгаа. Энэ хүчингүй болсон тамгаараа Хас банкинд данс нээсэн. Тэр данс нь одоо хаагдчихсан байгаа. Нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгийг хувийн дансаар авна гэдэг бусармаг зүйл хийж байна. Энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй” гэлээ. 

Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:

-Өчигдөр И.Мөнхжаргал “Улаан бал” нэвтрүүлгийн үеэр  ард иргэдийг төөрөгдөлд оруулахаар буруу ташаа мэдээлэл өглөө. И.Мөнхжаргалын  талаар би яримааргүй байгаа ч  өөрөө түрүүлж  буруу мэдээлэл  тараасан учраас нэмэлт тайлбар хийхээс өөр арга алга. Нэгдүгээрт  цахим сонгуулийн программыг Ардчилсан намын хэн нэгний хамаатан садан хийцэн юм биш. Асар  өндөр  нууцлалттай цахим программыг мэргэжлийн компанид нь хүсэлт тавиад төлбөрийг нь төлөөд хийлгэсэн. Монгол Улсын Эрүүгийн хуульд цахим гэмт хэрэг гэх ойлголт байдаг. Хэрэв үнэхээр И.Мөнхжаргалын  яриад байгаа шиг хууль бус зүйл байвал энэ нь цахим  гэмт хэрэгт тооцогдоно. Хэн ч  өөрсдийгөө тийм хүнд байдалд оруулахыг хүсэхгүй.  Бид дотоод сонгуулийн хороог татан буулгасан юм биш. Дотоод сонгуулийн хорооны даргыг л сольсон. Дарга нь улирах боломжгүй учраас дөрвөн жил болоод солигдож байгаа хэрэг. АН-ын намын сунгаанд оролцож  байгаа дөрвөн хүнд би харамсч байна. Намын гишүүдээ хууран мэхэлж болохгүй. Хэрэв цар тахал гараагүй байсан бол намынхаа гишүүдийн дунд очоод  иргэдтэй халуун дотно яриа өрнүүлээд  уулзаад явмаар байна. Харамсалтай нь, цар тахлын энэ  үед орчин үеийн шийдэл болох цахим сонгуулийг хийж байгаа гэлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга А.ЦЭРЭНБАТ:  Бид анх удаа цахим сонгууль хийж байна. Энэ бол Завхан аймгийн Ардчилсан намын гишүүн Хөвсгөлд явж байхдаа санал өгөх боломжтой болсон тухай л асуудал. Бидэн рүү маш их дайралт ирж байгаа. Хүнд байна. Гэхдээ бид ажлаа хийж, сонгуулиа явуулж байна. Цар тахлын нөхцөл байдал туйлын хүнд байгаа учраас бид цахимаар сонгууль явуулахаас өөр арга байхгүй. Энэ сонгуулийг хийхэд хамтарч ажилласан Хэрэг эрхлэх газрынхандаа болон 21 аймгийн намын хорооныхондоо, 130 мянган гишүүндээ баярлалаа. Бид сall center ажиллуулж 130 мянган гишүүн рүүгээ бүгд рүү нь ярьж, сонгуулийн мэдээлэл хүргэсэн. Ардчилсан намд шинэ үе эхэлж байна. Гишүүдээсээ намын даргаа сонгодог цор ганц нам бол Ардчилсан нам шүү дээ. Үндэсний зөвлөлдөх хорооноосоо намын даргаа сонгодог байсан үе ард хоцорсон.
И.Мөнхжаргал гэдэг хүн өөрөө өчигдөр ярьсан учраас хариу өгөхөөс өөр арга алга. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр болсон Ц.Тувааны зарласан аравдугаар Их хурлаар И.Мөнхжаргал өөрөө чөлөөлөгдчихсөн шүү дээ. Өнөөдөр ийм худлаа зүйл ярьж тарааж явахаа болих хэрэгтэй.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж