Вакцины эхний тунгаар тогтсон дархлаа удамшжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Вакцины эхний тунгаар тогтсон дархлаа удамшжээ

Вакцины эхний тунгаар тогтсон дархлаа удамшжээ

АНУ-ын Флорида мужийн эмнэлгийн ажилтан эмэгтэй Moderna компанийн бүтээсэн вакцины эхний тунг тариуалаад 21 хонож байхдаа эсрэг биеттэй охин төрүүлжээ.

Эмч нар шинжилгээ хийж үзээд бяцхан охин эхийн хэвлийд байхдаа ихэсээр дамжуулан эсрэг биеттэй болсон гэдгийг нотолсон байна. Өмнө нь цар тахлын халдвар аваад эдгэсэн эмэгтэйгээс эсрэг биеттэй хүүхэд төрсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байсан ч ийнхүү вакцинаар тогтоосон дархлаа урагт удамшсан тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй юм.

Гэсэн хэдий ч удамшсан эсрэг биетүүд чухам хэр хугацаанд цар тахлаас хамгаалж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Пол Гилберт, Чад Рудник тэргүүтэй эрдэмтдийн баг халдвар авч байгаагүй ч жирэмснийхээ сүүлийн шатанд вакцин хийлгэсэн хүнийг удтал хайсаар дээрх эмэгтэйг олж, хяналт тавьсан аж. Эцэст нь эрүүл, эсэн мэнд охин төрөхөд эмч нар шаардлагатай шинжилгээнүүд авахдаа дээжийг эсрэг биетийн шинжилгээнд давхар явуулжээ.

Үр дүнд нь охиноос авсан дээжид Covid-19 IgG эсрэг биетүүд агуулагдаж буй нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, охин цар тахлын эсрэг тодорхой хэмжээний дархлаатай төрсөн гэсэн үг юм. Гэвч ихэсээр дамжуулан авсан тус эсрэг биетүүд нь чухам хэдий хугацаанд хэр хүчтэй дархлаа тогтоохыг одоохондоо хэлж мэдэхгүй байгаа аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж