Испани, Английн томчууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа | News.MN

Испани, Английн томчууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Испани, Английн томчууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Испани, Английн томчууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр/2021.03.16/ боллоо.


  • Реал Мадрид 3 – 1 Аталанта

Италид зочлон тоглохдоо талбайн эздийг 1-0 гэсэн харьцаатай хожсон Реал Мадрид өчигдөр өрсөлдөгчөө талбайдаа хүлээн авлаа. Тоглолтын эхний гоолыг Карим Бензема нэгдүгээр үеийн 34 дэх минутанд оруулж, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үед Испанийн эзэн хааны баг тэргүүллээ баталгаажуулсан бөгөөд багийнхаа хоёр дахь гоолыг Серхио Рамос торгуулийн цохилтоос оруулав.

Европын шилдэг довтолгоотой багуудын нэг Аталантагийн эсрэг Зинедин Зидан гурван төвийн хамгаалагчтай хувилбар боловсруулсан нь үр дүнгээ өгч, гоол алдалгүй 83 дахь минут хүртэл явсан. Аталантагийн Колумби довтлогч Луис Мурьел 83 дахь минутанд гоолдож, тоглолтын тооны харьцааг 2-1 болгон ойртуулсан боловч ердөө ганц минутын дараа буюу 84 дэх минутанд Марко Асенсио багийнхаа гурав дахь гоолыг оруулж, тоглолтын хувь заяаг шийдсэн. Ийнхүү Реал Мадрид дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

  • Манчестер Сити 2 – 0 Боруссиа Менхенгладбах

Пеп Гвардиолагийн баг Англид төдийгүй Европт зогсоогдошгүй байна. Премьер лигийг илт тасархай тэргүүлж эхэлсэн тэд өчигдөр Германы Боруссиа Менхенгладбахтай Унгарт тоглон төвөггүй буулган авлаа. Хоёр багийн эхний тоглолт мөн Унгарт явагдаж, Манчестер Сити өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж байсан бол энэ удаад ч гэсэн адил үр дүнгээр өндөрлөв. Харин гоолуудыг нь Кевин де Брюйне, Илкай Гюндокан нар оруулснаараа ялгаатай байлаа. Реал Мадридын адилаар Манчестер Сити дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж