Дрейк Ким Кардашиантай болзоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Дрейк Ким Кардашиантай болзоход бэлэн

Дрейк Ким Кардашиантай болзоход бэлэн

АНУ-ын дуучин Дрейк өнгөрсөн сард салах өргөдлөө өгч, ганц бие болоод буй Ким Кардашианыг ихэд сонирхож байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Өдгөө 34 настай Дрейк 40 настай Ким Кардашианыг нөхөр Канье Уэстээсээ салж байгааг мэдмэгцээ түүн рүү зурвас бичсэн байна.

Эх сурвалж “Дрейк аль эртнээс л Каньег Кардашианд тохирох залуу биш хэмээн үздэг байсан. Мөн түүнийг ойлгох гэж Кардашиан их удсаныг ойлгоогүй. Гэхдээ Ким Кардашианыг салах өргөдөл өгсөн гэдгийг мэдмэгцээ Дрейк түүн рүү зурвас бичиж эхэлсэн. Одоо бол тэрбээр Кардашианыг зөвшөөрмөгц нь шууд болзоход бэлэн байгаа. Мөн удахгүй зөвшөөрнө гэдэгт нь итгэлтэй байгаа” хэмээн мэдээлжээ.

Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Ким Кардашиан нэг хэсэгтэй шинэ харилцаа үүсгэхээс зайлсхийх бодолтой байгаа аж.

Түүнээс гадна Дрейк “Хүсэл ба хэрэгцээ(Wants and needs)” нэртэй шинэ дуундаа Каньегийн тухай дурдсан нь үзэгчдийн ярианы сэдэв болж эхэлсэн байна.

Хэдийгээр Дрейк дуунууддаа хэзээ ч Ким Кардашианыг дурдаж байгаагүй ч шүтэн бишрэгчдийнх нь гадарлаж байгаагаар Кардашианы тухай дуулсан хэд хэдэн дуу бий гэнэ. Жишээлбэл, “Kiki, doyou love me?” хэмээн дуулдаг алдартай дуун дээр гарч буй Кики гэх нэр бол Ким Кардашианыг хочилсон нэр хэмээн олон хүн итгэдэг аж.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж