Зам тээврийн хөгжлийн дэд сайд, МАН-ын бүлгийн зөвлөх гээд олон албан тушаал хашиж явсан Б.Цогтгэрэл УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвлөхөөр болжээ. Дэд сайдын ажлаа өгснөөсөө хойш намынхныхаа шилэн дансыг ухаж, удирдлагуудынхаа дургүйг хүргэж байгаад хэсэгтээ чимээгүй болсон. Ялангуяа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нарын хүүхдүүдийн сургалтын төлбөр, өндөр дүнтэй массажны ор захиалсан гэх мэт шилэн данс, тендерийн асуудал сөхөөд их л завгүй байсан ч намынхаа ах нарт загнуулаад хэсэг чимээгүй явсан.
Тэгвэл тэрбээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн эсвэл ямар нэг албан тушаал өгөхгүй бол намынхныгаа намнаад эхлэх нь гэсэн болгоомжлол түүнийг УИХ-ын даргад зөвлөх болтол нь нөлөөлөв үү. Намынх нь ах нар албан тушаалаас бууруулахаар нь намынхныхаа шилэн дансыг ухаж эхэлдэг албан тушаал амлахаар нь чимээгүй болчихдог Б.Цогтгэрэлийг шилэн цогоо нэрээ өөрчлөхийг ч жиргээчид хэлж байсан удаатай.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ