Блокчэйн технологи урамшууллын хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадна | News.MN

Блокчэйн технологи урамшууллын хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадна

Блокчэйн технологи урамшууллын хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадна

Блокчэйн технологи урамшууллын хөтөлбөрүүдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадна

Өнөөгийн урамшууллын онооны тогтолцоонд ямар асуудал байна вэ? 

Харилцагчдаа хадгалж үлдэх, тэднийг дахин идэвхжүүлэх нь бүхий л компаниудад нэн чухал асуудал байдаг. Иймээс ч урамшууллын хөтөлбөр нь аливаа байгууллагын хувьд хамгийн ач холбогдол бүхий стратегийн хөрөнгө оруулалт юм.

Делойтын Санхүү Үйлчилгээний Төв (Deloitte Center for Financial Services) -өөс хийсэн судалгаанд оролцогчдын 80 хувь нь харилцагчдаа урамшуулдаг банкийг илүүтэй сонгохыг эрмэлздэг гэж хариулжээ. Одоо үед насанд хүрсэн хүн бүр л багагүй тооны урамшууллын хөтөлбөрт хамрагдсан байдаг. Энэ төрлийн маш олон хөтөлбөрүүд байгаа хэдий ч хэрэглэгч бүгдийг нь тогтоох, хадгалах, хэрэглэхэд ихээхэн төвөгтэй байгаа нь судалгаанаас мөн харагддаг.

Урамшууллын хөтөлбөрт хамрагдагсдын тоо салбар харгалзахгүйгээр нийтлэг байдлаараа 3 жилийн өмнөхөөс 20 хувиар өсчээ. Боломжийн хурдаар өсөж буй зах зээлд ямар асуудал байгаа юм бэ гэж үү. Хариулт нь тун энгийн. Урамшууллын хөтөлбөрт хамрагдагсдын идэвхгүй байдал, урамшууллын системийн нүсэр зардал, хоорондын уялдаа холбоогүй байдал гэх мэт шалтгаануудаас болж бүрэн хүчин чадалдаа хүрч чадахгүй байна.

Тэгвэл блокчейн технологийн тусламжтайгаар дээрх асуудлыг сууриар нь шийдэх боломжтой. Блокчэйн технологи нь аюулгүй, найдвартай, цахимжсан сүлжээнд гүйлгээ хийх цоо шинэ шийдлийн хувьд урамшууллын хөтөлбөрүүдэд тулгарч буй маш олон асуудлыг шийдвэрлэж чадна. Энэ нь зохицуулалтын зардлыг багасгахын зэрэгцээ төрөл бүрийн урамшуулалт хөтөлбөрүүдэд ашигтай байж чадах бөгөөд харилцагчдад бүх урамшууллаа нэг цахим хэтэвчээр хянах удирдах боломжийг олгох юм. Өнөөг хүртэл Блокчэйн технологи дээрх хамгийн амжилттай хэрэглээ нь Биткойн болон криптовалют болоод байна. Товчхондоо бол урамшууллын оноонууд ч гэсэн нэг талаас харвал цахим мөнгө юм. Иймээс Биткойныг төрөл бүрийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, мөнгөөр солих бололцоог олгож буй технологи нь мөн урамшууллын оноонд хэрэгжих боломжтой.

Блокчэйн технологи нь төрөл бүрийн хөтөлбөр, салбар хооронд урамшууллын оноог шууд, аюулгүй байдлаар үүсгэх, хэрэглэх, шилжүүлэх боломжийг төвлөрсөн бус тогтолцоогоороо буюу ямар нэг гуравдагч тал эсвэл зохицуулагчийн шаардлагагүйгээр криптограф баримт дээр тулгуулан гүйцэлдүүлж чадна. Маш сайн цахим протокол, сайн програмчлагдсан суурь болон ухаалаг гэрээний тусламжтайгаар блокчэйн технологи нь зуучлагчгүйгээр бүрэн ажиллах боломжтой учир одоогийн тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхээс гадна урамшуулалын оноог хөгжлийнх нь дараагийн шатанд хүргэх томоохон хөшүүрэг болох юм.

Эх сурвалж:www2.deloitte.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж