Мэргэжлийн сүмогийн харү башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2021.03.16/ боллоо.
Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар бэртлийн улмаас башёг үргэлжлүүлэх боломжгүй учир зүүнийг озэки Шодай, барууныг озэки Асанояама нар тэргүүлэх болов. Башёгийн гурав дахь өдөр озэки Такакэйшо өвдөг шороодож, озэки Шодай, Асанояама нар ээлжит даваанууд авсан. Гурван озэкигийн хувьд адил хоёр даваа нэг унаатай явна.
Тэгвэл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Ичиножо А.Ичинноров нар нэг ч унаагүй гурван дараалан давлаа. Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр комүсүби Дайэйшог давсан бол маэгаширагийн зургаад эрэмбэтэй Ичиножо А.Ичинноров Кагаяакиг буулган авав. Харин бусад монгол бөхчүүдийн хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар ээлжит даваануудаа авч, Хошорюү С.Бямбасүрэн Тобизарүд, Кирибаяама Б.Лхагвасүрэн Мэйсэйд тус тус өвдөг шорооджээ.
болдоо 2021-03-17 202.126.89.116
аварга барилдсан бол гоё болох байлаа, гэхдээ ганэрдэнэ сайн барилдаасай ….
Зочин 2021-03-17 64.119.17.94
Одоо энэ монгол сумоч гэдэг хоосон хийрхэлээ больж, тэр япончуудын юмыг еерсдед нь улдээвэл ямар вэ, тэгээд ч сумогоор явсан монголчуудын ихэнх японы иргэн болоод дууслаа, японы иргэн бологсдыг муулаад харааж зухээд байх нь хаашаа юм бэ хувь хуний л сонголт биз, гэхдээ ингэж бодлогоор магтан дуулаад сурталчлаад баймааргуй байх юм, менгений сэтгуулчээ