"Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн өчигдөр /2021.03.16/ цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Корпорэйт” зочид буудалд тусгаарлалтад байсан нэг иргэн нас барсан нь үнэн. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг ганц ганцаар нь тусгаарлаж байгаа. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тусгаарлалтад байсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй. Энэ хэргийг эцэслэн шалгаж, шалтгаан нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Одоогоор урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй” гэв.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач нь 39 настай иргэн байсан аж. Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэнгээс энэхүү хэргийг тодруулахад "Харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн иргэн нь гуравдугаар сарын 12-нд эх орондоо ирээд, тусгаарлагдсан хүн байсан" гэдгийг хэлсэн юм.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц гуравдугаар сарын 12-нд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Уг нислэгээр 168 иргэн эх орондоо ирсний 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь өндөр настан, дөрөв нь жирэмсэн иргэн байжээ. Иргэдийг "Тайж", "Мөнххустай", "Мичид-2", "Корпорэйт" зочид буудалд тусгаарласан байна.
Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 442 иргэнийг нийслэлийн хэмжээнд 10 тусгаарлан ажиглах байранд байрлуулж байгаа талаар Шуурхай штабаас мэдээллээ.
А.СҮРЭН
Зочин 2021-03-17 192.82.74.213
Husen husen eh orondoo irchiheed hun tsonhoor usreh uu, tsonhoor buuh uu? Ugui. Shaltgaan n uur zuil bna!!!
ЗОЧИН 2021-03-17 202.70.33.242
ОЛОН ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ ЭЭ БААТАРХҮҮ ХУРАНДААГИЙН ТААМАГЛАЛ БАТЛАГДВАЛ ЁСТОЙ ХОХЬ НЬ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ,БАЙР ХООЛ,ТЕЛЕВИЗ БЭЛЭН БАЙХАД ХЭД ХОНОЖ ЧАДААГҮЙ ҮХЭЖ БАЙДАГ НЬ ӨӨРИЙНХӨН БУРУУ, БИД Ч БАС ХАТУУЖИЖ ЧАДААГҮЙ БАЙНА ГЭЖ Л ХЭЛЬЕ ЖАРГАЛТАЙ ГАЗАР ХҮН ТОГТОХГҮЙ ГЭЖ Л ЭНЭ ДЭЭ
Зочин 2021-03-17 203.91.115.55
За одоо энэ чинь засаг солигдох нөхцөл 200 хувиар биелэж байна уу?
Зочин 2021-03-17 202.131.228.20
хаха хуцна биз. хүслээр биш бодлогоор өөрчлөгддөг юм
Зочин 2021-03-17 66.181.187.39
үхэлээ сонгождээ хохь нь
Зочин 2021-03-17 103.26.195.180
Яадаг эргүү вэ?! Ажил нэмээд.Хэд хоногтоо амараад байж л бн биз! Зарим нь.тэр малын бичлэгээр яадаг бн аа! Ккк.
Зочин 2021-03-17 192.82.64.208
ene zahialga baihoo!!! hahaha manai tomchuud chin iim yumaar buur togloom hiideg yum shig bnlee shdee. hunii amidral tednii huvid bol yu ch bish, mungu l avj baival hun ch aluulna gazraa ch zarna, nutgaa ch zarna ulsaa ch ugnu naad hugiin hyataduudin karmaand ortson novshiin shaarnuud chin.
Зочин 2021-03-17 103.229.120.227
Ер нь гэрт нь тусгаарлаачээ Суржигнээд л байх юм Угаасаа тарна. Ш дээ Тэглээ ч халдвар авсан хумуусийн дал наян хувь нь хонгон. Хурч байгаа ш дээ Арай уян хатан болцгоовол яасан юм бэ Туссгаарлалтанд байсан иргэдээс хоер одорт хоер ч хун ухчихлээ
Зочин 2021-03-17 202.21.108.55
Үнэхээр тийм бол бичлэгийг нь ил болго. Үгүй бол аллага гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх ёстой. Түүний дараа цонхоор буух гэж байгаад амиа алдсан гэдэг эцсийн дүгнэлтэд хүрэх ёстой. Гэтэл шууд л цонхоор буух гэж байгаа гэж мэдээлжээ.
Зочин 2021-03-17 192.82.71.67
хөгийн н**ш
zochin 2021-03-17 64.119.17.17
ARCHAAGUY AMISGAA WE ?
J 2021-03-17 123.1.111.201
Teneguud yumaa oorsdiinh n ami nasiig hamgaalah gej emch nar yaj zovj bgaag bodoosoi. Turhdn zuur tevcheechee. Horiog eserguutseed bhaar deeguuree ulsaa hudaldaj bidniih yaduu bailgj bgaa shudarga bus avulga heel hahhulitai temsteechee. Emch nar yadrch tuildaad hureltsehgui bolvl yana.
Зочин 2021-03-17 202.126.88.139
Бас нэг аллага ч байж , мэднэ , тиймээс юу юугүй дүгнэлт хийгээд байх хэрэггүй. Мөрдөгчдийн урдуур орж янз бүрийн дүгнэлт хийж байгаа мэдээллийнхнийг давхар шалгах хэрэгтэй.
Иргэн 2021-03-17 64.119.25.97
Цонхоор үсэрсэн, буух оролдлого хийсэн хоёр зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй.
Иргэн 2021-03-17 66.181.161.66
Ялгаа байлгүй яадгийн' үхэх зорилготой үсэрсэн оргох зорилготой бүтэлгүйтсэн 2 чинь том ялгаа шүү малаа
Ард 2021-03-17 103.26.193.178
Зөв санаа хэлжээ, харин цаад хүнээ малаар нь дуудах нь илүү зан юм.