Тусгаарлалтад байсан нэг иргэн цонхоор унаж, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Тусгаарлалтад байсан нэг иргэн цонхоор унаж, нас баржээ

Тусгаарлалтад байсан нэг иргэн цонхоор унаж, нас баржээ

"Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн өчигдөр /2021.03.16/ цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Корпорэйт” зочид буудалд тусгаарлалтад байсан нэг иргэн нас барсан нь үнэн. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг ганц ганцаар нь тусгаарлаж байгаа. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тусгаарлалтад байсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй. Энэ хэргийг эцэслэн шалгаж, шалтгаан нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Одоогоор урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй” гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач нь 39 настай иргэн байсан аж. Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Чүлтэмсүрэнгээс энэхүү хэргийг тодруулахад "Харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн иргэн нь гуравдугаар сарын 12-нд эх орондоо ирээд, тусгаарлагдсан хүн байсан" гэдгийг хэлсэн юм.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц гуравдугаар сарын 12-нд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.  Уг нислэгээр 168 иргэн эх орондоо ирсний 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь өндөр настан, дөрөв нь жирэмсэн иргэн байжээ. Иргэдийг "Тайж", "Мөнххустай", "Мичид-2", "Корпорэйт" зочид буудалд тусгаарласан байна.

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 442 иргэнийг нийслэлийн хэмжээнд 10 тусгаарлан ажиглах байранд байрлуулж байгаа талаар Шуурхай штабаас мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж