Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна | News.MN

Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна

Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна

Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна

Таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Сайхан сэтгэлт хүмүүн та цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа ховор тохиолдох хүнд өвчнөөр өвдсөн найзад минь Б.Сансартуяа Голомт банк 1805150212, Худалдаа хөгжлийн банк 2611206858 дансаар сэтгэлийн хандив өргөнө үү. Мөн таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Та бүхэн үзэг худалдан авахыг хүсвэл 95244812 дугаараар холбогдож хүргүүлэн аваарай.

Сэтгүүлч Б.Сансартуяа нь уушгины цулцангийн эдийн ховор төрлийн эмгэг/Pulmonary Alveolar proteinosis/ өвчтэй гэж оношлогдсон.

Энэ өвчин нь Монголд төдийгүй дэлхийд ховор тохиолддог уушгины өвчин бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Уг өвчнийг эх орондоо эмчлэх боломжгүй тул гадаадад өндөр төлбөртэй /130 сая/ эмчилгээнд явах шаардлагатай  болсон. Эмчилгээний явцад хамгийн багадаа 30 хоног бүтэн унтуулгатай нарийн эмчилгээ хийгдэх тул эмчилгээг эхлэхээс өмнө биеийн байдлыг хянаж тогтворжуулах урьтал эмчилгээ хийх учраас урт хугацааны эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна.

Өвчний оношоо сонссоноос хойш “Эмчилгээний зардлаа өөрөө ажиллаж олно” гэж зүтгэсэн боловч хугацаа алдаж, улмаар өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгосон төдийгүй Тайванийн эмч нар яаралтай эмчилгээгээ эхлэхийг шаардсан билээ. Тиймээс ажлын хамт олон, найз нөхдийнх зүгээс нь “Нэг ҮЗЭГ Мянган ҮЙЛС” хандивын аяныг эхлүүлээд байна.

Сэтгүүлч Б.Сансартуяа нь olloo.mn сайтаас ажлын гараагаа эхэлсэн, эдийн засаг, нийгмийн чиглэлийн сурвалжлага, нийтлэлээр дагнан бичиж, салбарын олон асуудлыг хөндөж ирсэн хүний эрхийн дуу хоолой, төр түмний гүүр болон мэргэжилдээ дурлан цаг наргүй зүтгэдэг олон зуун сэтгүүлчдийн нэг билээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагнал болох “Ган үзэгтэн” шагналт сэтгүүлч бөгөөд мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхээр Тайваньд мастераа хамгаалж ирээд НИТХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРДАГ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-17 103.26.195.180

Бидэнд эхлээд ямар сайн сайхан мэдээ түгээж байснаа саначих даа!!! Бид яасан гэж туслах ёстой болсон юмб гэдгийг хэлчих дээ!!? Бидний тархийг эзнийхээ захиалгаар угааж худал хуурамч юмыг үнэн мэт найруулж бичээд тарааж чаддаг авьяастай сэтгүүлч учраас туслах ёстой гэж бодож байгаам биш биз дээ?! Захиалгыг нь үнэнч биелүүлэн зүтгэж байсан эзэн чинь эхлээд туслах ёстой байхаа!! Тэр хүний дараагаар бид туслая!!

Avatar

Зочин 2021-03-17 192.82.64.208

uuriiguu hundeldeg soyoltoi mongol hun bol iim oi gutmaar yum hiihgui za. chi uuriinhun tuluu uuruu guriij charmaih yostoi bolohoos busad humuus chinii tuluu gej charmaih yosgui baidag yum. handiv avii buyan n butsaad boroo shig asgarna gej hutsaj uruvduh setgel deer toglolt hiij yavna, icheesee bilee. ta nar zugeer boli, hugiin ajil hiih durgui amerkchuudaas teneg yum surchaad, odoo ajil ch hiihgui uuriinhun tuluu ch tultal yavahgui guilag guigaad l suuchdag bolloo. uneheer ichmeer.

Avatar

Зочин 2021-03-17 202.9.46.228

Өөрөө мөнгөө цуглуулах гэхээр бие нь дийлэхгүй, хугацаа алдсан байгаа гэсэн шд. Туслахгүй бол дуугүй өнгөрч сураач.

Avatar

Зочин 2021-03-17 192.82.64.208

uuriiguu hundeldeg soyoltoi mongol hun bol iim oi gutmaar yum hiihgui za. chi uuriinhun tuluu uuruu guriij charmaih yostoi bolohoos busad humuus chinii tuluu gej charmaih yosgui baidag yum. handiv avii buyan n butsaad boroo shig asgarna gej hutsaj uruvduh setgel deer toglolt hiij yavna, icheesee bilee.

Avatar

Зочин 2021-03-17 192.82.64.208

belenchiltsen setgelgeetei novshnuud boliosoi neeree, henii tuluu amidraad baigaa novshnuud ve ta nar? uchnuun sayaar n humuusees ajil hiilgui guilyagchilj avna, uruvduh setgeleer toglono. pizdaanuudaa ta nar heden tugrug avsan heden tugruguur emchilgee hiilgesen ene ter gej tailan ch gargadaggui hudlaa hunii ajillaj olson mungiig amar hulgain zamaar olchood hudal medeelel taraaj iim bolchloo tiim bolchloo geed hutsaaj avdag. uvchtei bolson bol hohin shdee. hyatad setgelgeetei novshnuud ve.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж