Таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Сэтгүүлч Б.Сансартуяа нь уушгины цулцангийн эдийн ховор төрлийн эмгэг/Pulmonary Alveolar proteinosis/ өвчтэй гэж оношлогдсон.
Энэ өвчин нь Монголд төдийгүй дэлхийд ховор тохиолддог уушгины өвчин бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Уг өвчнийг эх орондоо эмчлэх боломжгүй тул гадаадад өндөр төлбөртэй /130 сая/ эмчилгээнд явах шаардлагатай болсон. Эмчилгээний явцад хамгийн багадаа 30 хоног бүтэн унтуулгатай нарийн эмчилгээ хийгдэх тул эмчилгээг эхлэхээс өмнө биеийн байдлыг хянаж тогтворжуулах урьтал эмчилгээ хийх учраас урт хугацааны эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна.
Өвчний оношоо сонссоноос хойш “Эмчилгээний зардлаа өөрөө ажиллаж олно” гэж зүтгэсэн боловч хугацаа алдаж, улмаар өвчний тархалтыг нэмэгдүүлэх эрсдлийг бий болгосон төдийгүй Тайванийн эмч нар яаралтай эмчилгээгээ эхлэхийг шаардсан билээ. Тиймээс ажлын хамт олон, найз нөхдийнх зүгээс нь “Нэг ҮЗЭГ Мянган ҮЙЛС” хандивын аяныг эхлүүлээд байна.
БУЯН БУЦАЖ ИРЭХДЭЭ БОРОО ШИГ АСГАРДАГ.
Холбоотой мэдээ