Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр | News.MN

Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр

Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр

Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр ч дагаад өрнөх нь ээ. Хаврын чуулганаар юу хэлэлцэх, ямар хууль батлах, эх баригчид ямар асуудалд фокуслах вэ гэдэг спикерийн үгнээс тодорхойлогддог.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хаврын чуулганыг эрх зүйн хувьсгал хийх, товчхондоо ардчилал, хүний эрхийн чуулган байна гэж зарласан.

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд өрнөсөн хууль, шүүхийн байгууллагуудтай холбоотой дуулианыг Шүүхийн тухай багц хуулийн өмнөтгөл хэмээн ярилцаж эхэлсэн нь учиртай. Шүүгч нар нь авлига авдаг, хэрэг наймаалцдаг, ял төлөвлөдөг зэрэг олон нийтийн дургуйцлийг хүргэсэн үйл явдлууд Шүүхийн тухай багц хууль хэрэгжихэд, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон шүүгч нарт хариуцлага тооцох, үндсэндээ шүүхийг цэвэрлэх нэг арга хэлбэр шиг харагдаж байгаа нь худал биш. Нөгөө талдаа шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл буурсан, шүүгч нар авлигын асуудалд холбогдох нь шударга бус ч үүнийгээ хэтийдүүлэн эрх ашгаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болгочих вий гэсэн болгоомжлол ч бий.

Үүнтэй зэрэгцэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээгийн бичлэгийг олон нийтэд ил болгосон нь ч эцэстээ шүүхийн шинэчлэлтэй шууд хамааралтай. УИХ-ын дарга “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар чагнаж тагнадаг, мөрдөж мөшгөдөг гэсэн шүүмжлэл, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож, асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний нэг жишээ бол иргэн Т.Чимгээд холбогдох өмнө илэрсэн, шинээр илэрч буй нөхцөл байдал юм. Энэ асуудлыг эцэслэн нэг мөр шийдэх, шаардлагатай бол шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх нь эрх зүйт төрийн үүрэг мөн. Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хэрвээ хүн хилсээр хэлмэгдэж байвал төрийн эрх барих дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй” хэмээн хэлсэн нь ч учиртай.

Мөн тэрбээр “Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч таарахгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санаа, зүйл заалтыг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой” гэсэн нь ч тодорхой агуулгатай. Эрх баригч нам, олонхийн бүлгийн энэ хаврын гол улс төр бол шүүх байгууллагыг цэвэрлэх. Гэхдээ нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий. Бүх шүүгч нар авлига авсан, шүүх шударга бус ажилладаг гэдгийг цөөн тооны “аймшигтай” жишээн дээр үндэслээд өөрсдийнхөө эрх ашгийг гүйцээх вий гэсэн болгоомжлол ч хуулийн салбарынхан дунд гарчээ.

УИХ-ын даргын хэлсэнчлэн Шүүхийн хуулийн хэрэгжилт, томилгоо, шүүх засаглалын уялдаа холбоо, хүний эрх зөрчихгүй байх, иргэний халдашгүй эрхийг хангах, эрүү шүүлт тулгах, хуулиас гадуур эрхэнд нь халдахгүй үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, хангах чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь Т.Чимгээгийн бичлэгтэй холбоотойгоор үүсч буй нөхцөл гэж ойлгож болохоор. Хамгийн их анхаарал татаж байгаа нь энэ ажлын хэсгүүдээс гадна УИХ холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажлыг яаравчлах гэнэ. Тодруулбал,

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр Үндсэн хууль болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн үзэл санааг тууштай хамгаалах зорилгоор хүний эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хуулийн байгууллагууд хэрэг илрүүлэх, мөрдөх, шалгах явцдаа иргэний эрхийг зөрчихгүй байх, ийм үйлдэлд ногдуулах ялын бодлогыг чангатгах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох тодорхой саналыг ойрын үед бэлтгэж УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг үүрэг чиглэл болгосон явдал.

Энэ нь өөрөө Т.Чимгээгийн бичлэг олон нийтэд задлах шалтгааныг тодотгов уу эсвэл УИХ нэг л хүний баримт дээр тулгуурлаж, хуульд өөрчлөлт оруулах гэж байна уу гэх хардлага төрүүлж буй. Т.Чимгээгийн бичлэг задарсан нь зорилготой, зохион байгуулалттай. Гэхдээ ийм  асуудалд Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага нь өөрөө гар бие оролцох, онцгойлон хууль эрх зүйн өөрчлөлт хийнэ гэдэг нь хэр зохимжтой вэ. Эсвэл хоригдож буй бүх эмэгтэйчүүд, бүх ял эдэлж байгаа хүмүүс ийм эрүү шүүлт, хууль бус аргаар хэргээ хүлээчихсэн үү.

Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, М.Мөнхцэцэг нарын шинэ гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг Т.Чимгээгийн бичлэгийн асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргасан явдал. С.Зориг агсны амь насыг хохироосон ял эдэлж буй хүмүүстэй холбоотой нийтийн сонсгол хийх асуудал өмнөх парламентын үед ч яригдаж байсан. Гэхдээ ажил хэрэг болоогүй үлдсэн. Өмгөөлөгч Н.Баасанцогттой холбоотой асуудлаар ч хэсэг УИХ-ын гишүүд хуулийн байгууллагад хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн УИХ ажилдаа орчихлоо.

Гэхдээ олон эргэлзээ дагуулсан, батлагдаж нотлогдоогүй асуудалд УИХ-ын дарга нь хаврын чуулганыг нээсэн үгэндээ хэлсэн нь анхаарал татаж байна. Харин цаашид ажлын хэсгүүд хэрхэн ажиллах, УИХ хүний эрхээ хамгаалсан ямар хуульд өөрчлөлт оруулах бол гэсэн том хүлээлт үүсгэчихлээ. Ядаж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед бүр ч их хүлээлт үүсэх нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-17 139.5.217.217

МАН100 хийгээд өдөрт 100с дээш илэрдэг боллоо. Иргэд хүнд б.а. эмнэлэг ачааллаа дийлэхээ б.сан

Avatar

Зочин 2021-03-17 202.126.90.137

ЭХ БОЛСОН 6 ЗҮЙЛ ХАМАГ АМЬТДЫН ТУСЫН ТУЛД ЗАЛБИРЧ БАЙНА. 🙏🙏🙏
ДАЯН ДЭЛХИЙН ХАМАГ АМЬТАН БҮХЭН ӨВЧИН ЗОВЛОНГООС ГЭТЛЭЖ ГАЙ БАРЦАД СААД ТОТГОР БҮХЭН АМИРЛАЖ ОРОН ГЭР ГАЗАР БҮХЭНД БУЯН ХИШИГ ДЭЛГЭРЧ САЙН САЙХАН ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ…УМ БАЗАРВААНИЙ ХУМ ПАД СУУХАА….🍀🍀🍀🍁🍁🍁🌷🌷🌷🌼🌼🌼

Avatar

Uher 2021-03-17 192.82.71.127

soliotoi gulug

Avatar

Зочин 2021-03-17 66.181.186.76

МАН ямар муухай юм вэ. Иргэдийн өмнөөс сургуулийн газрын төлөө яваад буй тэр залууг заавал ингэж ажлаас нь халах хэрэггүй шдээ. 26 р хороо ямар том хороо хичнээн олон хүүхэдтэй атал 1ч улсын сургууль цэцэрлэг байхгүй Одоо Олимп хотхонд үлдсэн тэр алгын чинээ газар л энэ хорооны хамаг найдвар сүүлчийн боломж. Хорооны иргэд тэртэй тэргүй тэмцэх байх оо МАНынхан буруу шийдвэрээ цуцал БЗДс гарсан УИХ гишүүд сураггүй юу. Боловсролын сайдад бичих хэрэгтэй. 26р хорорнд сүүлийн өдрүүдэд халдвар гараагү

Avatar

Onom 2021-03-17 122.201.22.86

Энд бичээд хэрэггүй дээ. Тэр УИХ гишүүн иргэдийн төлөөлөгч мануухайдаа бичээд гарын үсэг цуглуул. Дэр нь сэтгүүлч дууд. Тв дуудаач.

Avatar

Иргэн 2021-03-17 64.119.25.97

Энэ сэтгүүлч нэртэй мануухай юу бичих гээд байгаа юм бэ??? Хууль, шүүхийн байгууллагуудыг цэвэрлэхгүй бол дараа нь чи ч бас нүцгэн зургаа авахуулаад, шоронгийн мухарт хэвтэж байж магадгүй л байх. Хэрвээ шүүх засаглалыг цэвэршүүлээд, ардчилал, хүний эрхийг хамгаалж чадах юм бол энэ эсэргүүцээд пост бичээд байгаа Моя-чууд бүгд Монголоос зайлаарай.

Avatar

Чимгээгээр улс төр хийх нь ээ 2021-03-17 150.129.142.119

Наана чинь хүний амьдрал, амь нас яригдаж баына. Улс төр сонгуультайгаа бүү хутга. Чимгээг даруйхан сулла!!!

Avatar

Dfasdff 2021-03-17 122.201.22.86

Суллаад юу ч өөрчлөгдөхгүй. Захиалагчийг олтол наадуул чинь хойноос нь явна. Чимгээ гүйцэтгэгч гэдгийг наадуул чинь мэдсэн. Байцаан шийтгэх хууль зөрчсөн нь үнэн. Гэхдээ Чимгээ буруугүй гэсэн үг биш.

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.56

тэнэг н**ш вэ

Avatar

Зочин 2021-03-17 64.119.21.37

ЭРҮҮДЭХ НЬ ӨӨРӨӨ БАС ГЭМТ ХЭРЭГ

Avatar

Зочин 2021-03-17 103.57.92.242

Дандаа сонгуулийн хар тeхнолиги пиар хийнэ тэрийг нь одоо ард түмэн мэддэг ойлгодог болсон та нар улс төр хийхдээ жоохон ч гэсэн шинээр гэтгэж гэрэл гэгээ оруул

Avatar

Зочин 2021-03-17 103.26.194.45

Зандан билүү энэ Онгондаам даам гарсанаа зарлаа юу Хэнтийн тэнэгүүд дээр Баянхонгорийн хөлдүүнүүд улс самарахнээ бараг зуугаад жил Баянхонгороос жинхэнэ яамний сайд төрж байгаагүй сүүлийн үед овоо төрөөд байгаа нь хөлдүү нийгэмийн үеийг төрүүлж байна

Avatar

Зочин 2021-03-17 202.126.89.231

Хуучинсаг хоцрогдсон арга барилаар 30 жил Улс төр хийж байгааг Ард түмэн ялгадаг болсон доо..

Avatar

Иргэн 2021-03-17 103.212.119.157

Улс төрчдийн сэтгэлгээ нь утгагүй болсон. Хоосон том ярина. Азийн бар улс болно , япон лугаа хөгжинө гэнэ. Бусад улсын удирдагчидтай уулзахаараа ухаан нь долирч гуйлга гуйна. Иргэдтэй уулзахаараа илтэд дээрэнгүй хандана. Улс төрчид гэж үнэхээр " зомби " шүү.

Avatar

Зочин 2021-03-17 202.126.90.88

ШВЕЙЦАРИ ЛУГАА 100 ЖИЛ ХӨГЖҮҮЛЛЭЭ ОДОО ЯПОН ЛУГАА 100 ЖИЛ ХӨГЖҮҮЛНЭЭ !!!
ТҮМ ТҮМ НАСЛААД БАЙЖДЭЭ 😜😜😜

Avatar

Зочин 2021-03-17 202.126.89.74

энэ нөхрийн хэлж ярьсан зүйлд итгэх хэрэггүй. Түрүйний бөөс толгойд гарлаа гэж монгол ардын хэлц үг байдаг. 2011 онд энэ нөхөр аймшигтай хууль санаачлан батлуулж гааадын хөрөнгө оруулагчдыг хөөж Монголын эдийн засаг,бизнест хор хүргэсэн.Тэгсэн одоо нэг их Японы эдийн засгийн загварыг ярьж гэнэ. Олон улсын эдийн засаг санхүүгийн талаар юу ч мэдэхгүй байж худлаа цэцэрхэх хэрэггүй.Өөрийгөө хичээвэл таарна муу коммунист

Avatar

Зочин 2021-03-17 202.126.90.74

Neeree mani hvn 11 ond bilvv dee, gadaadiin hurungu oruulagchdiig huun garagah huuli sanaachilj baisan ulaan kommunist shvv dee

Avatar

Зочинd 2021-03-17 192.82.78.97

энэ нэг ухна ишиг шиг юм мөн их попрох юмдаа. улс төр хийх мэдлэг бол маруухан шүүдээ энэ хүнд бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж