Леброн Жэймс зургаан тэрбум ам.долларын үнэлгээтэй "Fenway Sports Group"-ийн хамтран эзэмшигч болсныг өнөөдөр/2021.03.17/ зарлалаа. FSG буюу Fenway Sports Group нь Английн Премьер лигийн Ливерпүүл болон Америкийн Мэйжор лиг бейсболын Бостон Ред Сокс зэрэг дэлхийн томоохон багуудыг эзэмшдэг юм. Тодруулж хэлбэл, Леброн Жэймс Ливерпүүлээс гадна Бостон Ред Сокс багийн хамтран эзэмшигч болж байна.
Леброн Жэймс 2011 онд Ливерпүүл багийн хоёр хувийг 4.7 сая фунтээр худалдан авч, хамтран эзэмшигч нь болсон.
Леброн болон түүний бизнесийн хамтрагч Маверик Картер нар цаашдаа спортын салбар дахь үйл ажиллагаагаа тэлэхээр ажиллаж байгаа аж. Мөн тэд "FSG"-тай хамтран ажиллах болсон анхны өнгөт арьст хамтрагчид болжээ.
FSG нь телевизийн NESN хэмээх спортын сувгийг эзэмшдэг бөгөөд Леброн нэг шоуных нь продюсероор ажиллах шуум гараад эхэлжээ. Энэ жил 37 нас хүрэх Леброн одоогоор тамирчны замналаа өндөрлүүлэх тухай ярихгүй байгаа ч хэзээ нэг өдөр зодог тайлсныхаа дараа баг эзэмших хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. Тэрбээр 2019 онд “Хэрэв би өөрөө хүсвэл NBA-ийн аль нэг багийн эзэн эсвэл хамтран эзэмшигч болж чадна гэдэгтээ итгэдэг. Хэзээ нэг өдөр тоглохоо больсон ч энэ спортоос зүгээр салж чадахгүй байх” хэмээн ярьж байв.
Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар Леброн Жэймс 450 сая ам.долларын хөрөнгөтэй.
Леброн Жэймс спортын салбараас гадна Арнольд Шварценеггертай хамтран эрүүл мэндийн компани, Чикаго, Өмнөд Флоридадад 19 пиццаны газар тус тус эзэмшдэг байна.
Холбоотой мэдээ