Венесуэльд инфляци өсч, 500 мянгатын дэвсгэрт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Венесуэльд инфляци өсч, 500 мянгатын дэвсгэрт гаргажээ

Венесуэльд инфляци өсч, 500 мянгатын дэвсгэрт гаргажээ

Венесуэль улсад инфляцын түвшин хэт өндөр болсны улмаас үндэсний валют нь үнэгүйдсэн тул энэ долоо хоногоос эхлэн том дүнтэй мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гаргаж байгаа аж. Тус улсад жилийн инфляцын хэмжээ 2,665 хувьд хүрсэн талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байв.

Венесуэлийн Төв банк 200,000 болон 500,000 боливарын дэвсгэртүүдийг Даваа гаригаас /2021.03.15/ гүйлгээнд гаргасан ба эдгээр мөнгөн дэвсгэртүүд нь тус бүр 10 ба 27 америк центтэй тэнцэж байна.

Газрын тосны хамгийн том нөөцтэй энэ улс удахгүй нэг сая боливарын дэвсгэрт гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа ба энэ нь ердөө 50 центтэй тэнцэнэ гэсэн үг юм. Үүнээс өмнө хамгийн том дэвсгэрт нь 50,000 боливар байв.

Тус улс нь 2018 оны наймдугаар сард үндэсний валютаас таван ширхэг тэгийг хасах шийдвэр гаргаж байв. Мөн л хэт инфляцын улмаас бэлэн мөнгөний хомсдол үүсч ийм арга хэмжээ авч байсан юм. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа 10 мянга, 20 мянга, 50 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байсан н одоо ийнхүү үнэгүйджээ. Бэлэн мөнгөний дэвсгэртүүд үнэ цэнэгүй болж, ховордсон тул Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газар дижитал төлбөр тооцооны арга хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж