Эмч, ажилчдын нэмэгдэл хөлсийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана | News.MN

Эмч, ажилчдын нэмэгдэл хөлсийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Эмч, ажилчдын нэмэгдэл хөлсийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Эмч, ажилчдын нэмэгдэл хөлсийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэжээ.

-PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

– Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. Тэдний гаргасан саналыг хэлэлцэн Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгохтой холбоотой хяналтыг банкуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зайнаас, эрсдэлд суурилсан хэлбэрээр тавих болов. Мөн банк, санхүүгийн салбарт цахим гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох зохицуулалтыг хууль, тогтоомжид оруулахаар төлөвлөлөө.

-Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлав. Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Зөвлөлд төрийн байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшил, мэргэжлийн холбоог төлөөлсөн орон тооны бус гишүүд ажиллах юм.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, энэ хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэн бүхий биет бус хөрөнгийг хэлдэг. Монгол Улс хэдийгээр саарал жагсаалтаас гарсан ч виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна.

-Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словак улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Европын Холбоо, тэр дундаа Словак улсаас чанамал жимс, самар, бяслаг, шоколад, дарс, шүдний оо, ариун цэврийн хэрэгсэл, савхин гутал, хувцас, усны тоног төхөөрөмж, цахилгаан болон хийн төхөөрөмж зэргийг импортоор авдаг. Харин монгол гэрийн угсармал хийц, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолж байна.

-Автозамаар олон улсын хэмжээнд зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулах хүртэл хоёр улсын хооронд тээвэр хийх зөвшөөрлийн бичиг солилцож, тээврийг хууль тогтоомжид нийцүүлэн эхлүүлнэ. Словени Улсаас хүн, амьтны цус, дархалсан ийлдэс, вакцин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг авдаг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолдог юм.

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар Сovid-19-ийн нөхцөл байдлын үед шуурхай арга хэмжээ авах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн хуралдаанд танилцуулахаар эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар, Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-03-17 64.119.19.30

Ямар дон шүгэлхээрээ огцруулах өөрчлөх юм бичдэг байнаа улс орноо хөгжүүлэх санаа оноо байвал хэлж бичээч дээ бүтээн байгуулалт ард түмний амьдралд тустай төсөл хөтөлбөр ажил сэдэж байна гэж бодооч монголчууд халамжаар биш бүтээн байгуулалт ажил хөдөлмөрөөр амьдрах цаг аль хэдийний болсон шүү бүгдээрээ бүтээцгээе хөдмөрлөцгаае гэж уриалая

Avatar

Иргэн 2021-03-17 150.129.143.123

Сумьяабазар,Амарсайхан нарыг огцруул

Avatar

Зочин 2021-03-17 202.55.188.105

Иргэн бурт 1 саяаа егеед 1 сар хатуу хориочээ, емнех хорионууд тийм хатуу биш байсан шуу. Эруул мэнд эрхэм баян. Халдвар тусаад евдсен, ухсэн хумуус яаж ажиллах вэ? Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее болохоор далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь

Avatar

Иргэн 2021-03-17 66.181.179.252

өглөө гэнэт л хөл хорио гээд цагаан хоолой орилуулаад цаад учир нь БЗД засаг дарга гэсэн нөхөр 26 дугаар хорооны ажлаа сайн хийж энд сургууль цэцэрлэг барих газар хувийн компаниудтай шүүхдэж анхан шатны шүүхэд өчигдөрхөн ялсан Засаг даргыг маань шөнө ажлаас нь халж 5 хоног хөл хорьжээ. Энэ мэт тэнэг үйлдэл гаргаж хувийн компаний талд орж иргэдийг хохироож байгаа дүүргийн Засаг даргатайгаа хариуцлага тооцохгүй бол иргэд бид тэвчихгүй босох болно, дахиж дуугай байж чадахгүй шүүү

Avatar

Tumenbayar 2021-03-17 66.181.171.26

iim tsag uyd ter zaluusig surgah say tugrug metiin balai zuilee zogsooh heregtei er n ahij ene ardiin namd sanal uguhggui s**

Avatar

Мөнх 2021-03-17 103.206.195.230

Төрийн байгууллага төрийн өмчит компаниудыг 30 хувийг ажиллуулаач ээ. бүтэн ажиллуулаад байна. Эрсдэлтэй байна шүү!!!! Шуурхай штабаас удсаар худал мэдээ авдагаа болиоч, газар дээр нь ирж үзээч

Avatar

Зочин 2021-03-17 203.98.76.9

Ковид Монголд гараад энэ ЗГ-ын үеийнх шиг 100 гарч илэрч байсан түүх байхгүй энэ ЗГ, УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ чинь болохгүй байна шүү дээ чадахгүй бол ЗГ огцороод чаддаг хүнээр нь хийлгүүлээч лай болохоор зай бол гэж үг байдаг даа. Гэрт нь эмчлээнэ гэх шиг гэрт эмчилэхээсээ өмнө тархалтыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ аваач

Avatar

Зочин 2021-03-17 202.21.108.40

Ядаж л наадмын өмнө Дарханы замаа 80 хувьтай тавьчих.

Avatar

иргэн 2021-03-17 202.179.25.212

хэцс ЗГ Хуралдаад олигтой шийдвэр гаргах ч биш, дээ,

Avatar

зочин 2021-03-17 66.181.178.203

засаг хуралдаад бас л ард иргэд аж ахуйн нэгжийн нурууэ джжр асаа нэмнү гэхээс аар олигтой шийдвэр гарахгүй нэг шийдвэр гарлаа тэрийг нь дагаад баахан журам дүрэм зохицуулалт гаргаад тэрнийг дагаж мөрдөх гэж иргэд аж ахуйн нэгжүүд бөөн дарамт, хариуцсан төрийн байгууллагын албан хаагч нар нь далимдуулж баахан торгууль гийтгэл хүлээлгээд авлига цэцэглэдэг гажиг тогтолцоотой

Avatar

Зочин 2021-03-17 64.119.24.199

5- р цахиогаан станц л гэхийн Эгийн голын УЦС-ыг чаралтай баримаар байна. Нүүрсээр галладаг станц хждлаа шүү

Avatar

Зочин 2021-03-17 202.55.188.94

Юу ч мэдэхгүй юм бол дуугуй л бай…5 р станц хэд хэдэн усан цахилгаан станцаас илүү чадалтай хямд арга юм шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-17 64.119.24.199

Мулгуу мал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж