Хөвсгөлд 7 хүн халдвартай нь батлагдаж, Цэцэрлэгт тэг зогсолт хийлээ | News.MN

Хөвсгөлд 7 хүн халдвартай нь батлагдаж, Цэцэрлэгт тэг зогсолт хийлээ

Хөвсгөлд 7 хүн халдвартай нь батлагдаж, Цэцэрлэгт тэг зогсолт хийлээ

Хөвсгөлд 7 хүн халдвартай нь батлагдаж, Цэцэрлэгт тэг зогсолт хийлээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын зургаан иргэний PCR шинжилгээний эцсийн хариу эерэг гарч, батлагджээ. Мөн нэг хүн нэмж халдвар авснаар нийт тохиолдол долоо болж, батлагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Халдвар авсан иргэд бүгд Цэцэрлэг суманд тусгаарлалтад орсон тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, эмчлэх юм байна.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга “Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэдэг жолооч Цэцэрлэг суманд оршин суудаг. Тухайн иргэн гуравдугаар сарын 9-нд PCR шинжилгээ өгч, сөрөг гараад Завхан аймгийн Согоот сумаар дамжин Цэцэрлэгт суманд ирсэн. Халдварын эх уурхайг тогтоож, ойрын хавьтлын хүмүүсийн эцсийн хариу өнөөдөр /2021.03.17/ эерэг гарч, батлагдлаа. Бид хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн Онцгой комисс  хоёр удаа хуралдсан. Хуралдаанаар гуравдугаар сарын 20-ныг хүртэл бүсчилсэн хөл хориог тогтоож, Цэцэрлэг суманд тэг зогсолт хийсэн. Тус суманд ойрын хавьтал болох 300 хүнийг тогтоож, тандалтыг хийж байна” гэлээ.

Хөвсгөлд ойрын хавьтал 6 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн Covid-19-ийн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Шинжилгээг Хөвсгөл аймагт анх удаа хийж байгаа тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд өчигдөр хүргүүлсэн байна. Эцсийн хариу нь өнөөдөр /2021.03.17/ гарах талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар мэдээлэхдээ “Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Түүний ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад авахад хариу нь эерэг гарсан” гэсэн юм.

Мөн тус аймгийн Мөрөн, Цэцэрлэг сумын бүх шатны сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-18-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амарсайхан шоу 2021-03-17 202.126.89.192

Амарсайхан шоудахаас өөо юуч хийж чадахгүй бна огцордоо улс даяар алдчлаа

Avatar

Mонгол 2021-03-17 46.114.144.28

Оюу- Толгой юу болж байгаа бол . Одоо болтол ажилчид нь гэртээ харих, гэртээ байгаа нь ажилдаа явах нь тодорхойгүй байгаад бна.

Avatar

хө 2021-03-17 66.181.178.172

Хийж байгаа ажил чинь болохгүй байнаа, ард түмнээ, эдийн засгаа боддог бол хэдэн төгрөг яаралтай гаргаад Орос вакцин оруулж ирээд аль хэзээний асуудлыг шийдэхээр байлаа. Монголын ард түмэн Оросын вакциныг ороод ирсэн бол аль хэзээний тариулчихаар байлаа, энэ халдварын тархалтын бурууг хэн хүлээх вэ…

Avatar

Зочин 2021-03-17 202.126.89.119

Нэгд, Завханы Согоот гэж сум байхгүй, Халзан Согоотын даваа гэж Завхан Хөвсгөлийн заагт бий. Хоёрт, Ханх сумын зураг тавьжээ. Юу л болоод байна даа энэ сайт

Avatar

Амарсайхантай УОК үнээрийн муу ажиллаа. 2021-03-17 64.119.26.161

Хатуу хөл хориог утга учиргүй болголоо. Хатуу хөл хориог гэнэт хэтэрхий задгай тавьж халдварыг алдлаа.

Нэг хаалга, нэг хүн шинжилгээ ч үр дүнгүй боллоо. ОГЦОР.

Avatar

Зочин 2021-03-17 192.82.78.147

Shal hudlaa sensaats

Avatar

үнэн 2021-03-17 66.181.181.165

зам мэдэхгүй бол дуугай СОГООТ ГЭДЭГ ЧИНЬ ХӨВСГӨЛИЙН ЦЭЦЭРЛЭГ завханы тосонцэнгэл 2ын хооронд байдаг даваа над хүн чинь хархорин цэцэрлэг ихтамир цахир тосонцэнгэл гээд явсан байна

Avatar

Зочин 2021-03-17 192.82.71.42

Халзан согоотын даваа

Avatar

Зочин 2021-03-17 66.181.187.39

халдвартай жолоочын явсан маршрутыг яагаад мэдээлэхгүй бнаа бас нууцуу ямар л*****н новшнууд вэ нөгөө тандалт судалгааныхан хаачаа вэ мэдээлээ гүйцэд өгөөч халдвао авчаад хаагуур явсан нь иргэдэд маш хэрэгтэйшд өөрсдийгөө хамгаална согоотоор явсан гэхээр завханы их уул тосоцэнгэлээр явсан юм бишүү малуудаа хэлээч писда юмаа ХӨСҮТ

Avatar

zochin 2021-03-17 202.21.100.202

Ene medeegee zalruulaarai mash hortoi busdiig aidas tygshyyrt avtuulsan ene tsag yed arai ch dee

Avatar

Zochin 2021-03-17 202.21.100.202

Arai ch dee ene site medeendee yamar ch khyanalt baidaggyig kharuulj baina

Avatar

Зочин 2021-03-17 122.201.22.60

MU SURDAF MALNUD SETGUILCH BOLDOG FEJ BAGSH NAR YRIDAG UNEN YMA ASULTAND HARIULAD BAIHAD OLGOHGUI HULDUNUD

Avatar

zochin 2021-03-17 64.119.25.145

Ulaanbaatar Nalaih 2-oo, mongol hujaa 2-oo yalgaj medehgui setguulchid mongoloor duuren baina. Mongoliin setguulchid medehgui bas buduuleg teneg baidlaaraa delhiin deed amjilt togtooj baigaa.

Avatar

Зочин 2021-03-17 122.201.22.60

AIMAGA MEDDEGGUI MALNUDIG HALACH HOLDU TOLGOI

Avatar

Зочин 2021-03-17 192.82.77.103

Энэ сайтад 21 аймгаа мэддэггүй малнууд байдаг юм байх даа. Хөвсгөл гэчихээд Архангайн зураг тавьдаг буян юм даа.

Avatar

Монголчууд 2021-03-17 66.181.180.22

Сэтгүүлчид дэмий юмны хойннос л хөөцөлдөхөөс биш мугаасаа л мэдлэг боловсрол байхгүйшдээ зайлуул байж байгаа нь л энэ хөөрхий яанадаа

Avatar

Нутгийн иргэн 2021-03-17 202.126.89.201

Эргүү мигь зураг нь хөвсгөл аймгийн ханх сумын төвийн зураг байна

Avatar

х 2021-03-17 103.9.90.130

Энэ бүр замаа алдлаа л да, хотод 11,12 сард л барьчих боломж байсан да,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж