Улаанбаатар хотын хэмжээнд Covid-19 халдвар хурдацтай тархаж байгаагаас дотоод дахь халдвар 3678-д хүрээд байгаа. Эрүүл мэндийн яам нийслэлийн хэмжээнд 28 хоногийн хатуу хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн ч зөвшөөрөөгүй, хэсэгчлэн хорио тогтоох байдлаар халдвартай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, зэрэглэлийг нэг шатаар ахиулаад байгаа. Тэгвэл халдвар олон газрыг хамрахаас сэргийлж, өнөөдрөөс /2021.03.17/ дараах газарт тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Үүнд:
- Home Plaza-гийн Зүүн уулзвараас жанжин зах руу нийлдэг гарц,
- Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул захын баруун урд уулзвар,
- Саруул хорооллын хойд нүхэн гарц, Баянмонгол хорооллын хойд нүхэн гарцаар авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлав.
- 1. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дүүргийн эрүүл мэндийн төв поликлиникт Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хамгаалалт авч, цагдаагийн дэд ахлагч А.Санжням /99198975/ үүрэг гүйцэтгэж байна. 238 хүн тун вакцинд хамрагдсан байна.
- 2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 133 дугаар сургуульд 381 хүн вакцинд хамрагдаж буцаалтаар 141 тун вакциныг 16:13 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.
- 3. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр сургуульд 401 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 149 тун вакциныг 16:43 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.
- 4. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 44 дүгээр сургуульд 361 хүн тун вакцинд хамрагдаж буцаалтаар 139 тун вакциныг 17:00 цагт цагдаагийн 2 алба хаагч хамгаалалтад авч Дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн.
- 5. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан.
- 6. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургууль дээр Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хамгаалалт авсан. 29 байгууллагын 419 хүн вакцинд хамрагдсан байна.
- 7. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Анагаахын шинжлэх ухааны Япон Монголын эмнэлэгт Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хамгаалалт авсаа. 168 хүн вакцинд хамрагдсан байна.
- 8. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Эрүүл мэндийн төвд Цагдаагийн гуравдугаар хэлтсээс хэлтсээс хамгаалалт авсан. ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн ажилчид 36, Хүүхдийн хорин ангийн 27, нийт 63 хүнд вакцин хийсэн.
- 9. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах ерөнхий газарт тус газрын эмч нар хариуцан ажиллаж байна.
- 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 цэгт, нийт 2800 иргэн вакцинжуулалтад хамрагдсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн хяналтын талаар:
- 07:30-21:00 цагийн хооронд 6 цэгт 28 алба хаагч 4 автомашинтай, 346 жолоочийг 10.800.000 төгрөгөөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 заалт зөрчсөн 8 иргэний жолоодох эрх хассан
Зөвшөөрөлгүй мал, мах ачсан ачсан 75-19 УБТ улсын дугаартай автомашины зөрчлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлж, цагдаагийн гуравдугаар хэлтэст материалжуулан шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн. 26-р хороог бүслэн хаах төлөвлөгөөг баталж бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
Холбоотой мэдээ