20 сая төгрөг нэмж төсөвлөвөл эмнэлэг таазтай болно | News.MN

20 сая төгрөг нэмж төсөвлөвөл эмнэлэг таазтай болно

20 сая төгрөг нэмж төсөвлөвөл эмнэлэг таазтай болно

Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дахь Эрүүл мэндийн төвийн чанх хойд талд есөн давхар өргөтгөл баригдсан ч таазгүйгээс ашиглалтад орох боломжгүй болоод буй. Төлөвлөснөөр уг өргөтгөлийг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах ёстой байв. Өргөтгөл нь мэс заслын тасагтай, 200 орны багтаамжтай байхаар баригдсан юм. Есөн давхар барилгыг нийт 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хөх бүрдний эх” компани барьжээ. Одоогоор барилгын гадаах ажил цэгцэрч, явган хүний зам талбайгаа ч хийгээд байна.  Эмнэлгийг цаг алдалгүй, ашиглалтад оруулахын тулд асуудлыг шийдвэрлэж байна уу гэдгийг сурвалжиллаа.

"НИЙТ 7.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТӨӨ БАГТААД 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭ ХИЙЧИХСЭН"

"Хөх бүрдний эх" компанийн инженер Р.Дашравдан

"Хөх бүрдний эх" компанийн инженер Р.Дашравданаас барилгын ажил үргэлжилж байгаа эсэхийг тодруулахад “Хэд хоногийн өмнө нийслэлийн холбогдох дарга нар ирж, барилгын явцтай танилцсан. Шинэ өргөтгөлийн тааз, гал тогоо, цахилгааны асуудал 2020 оны зургадугаар сараас хойш яригдсан. Одоо нэмэлт төсөв мөнгө батлагдаж, энэ асуудал шийдэгдэхийг хүлээж байна. Төсөв баталчихвал эмнэлгийн зориулалттай тааз хийх юм.

Барилгын ажил 2019 оны есдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн барилга нь 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас барилгын ажил гурван сар зогссон. Тиймээс нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ашиглалтын хугацааг 2021 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл сунгасан.

Одоо дотор ажлууд цэгцэрч, хаалга суулгаж байгаа. Нийт 7.9 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд манай компани төсөвтөө багтаад 80 хувийн гүйцэтгэлээ хийчихсэн. Эмнэлгийн барилгыг өргөтгөлтэй холбосон хүзүүвчийн зураг төсөл нь батлагдаагүй ч бид өөрсдийн зардлаар рам зангидаж, гаднах хэсгийг битүүмжилсэн” гэлээ.

Энэ асуудлыг бид Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханаас тодруулахаар холбогдоход “Вакцинжуулалтын цэгүүдээр ажилтай яваа учраас яриа өгөх боломжгүй” гэдгээ хэлсэн юм.

Тус төв нь 1987 онд зочид буудлын зориулалтаар баригдсан аж. Эмнэлэг цахилгаан шатгүй тул дамнуурган дээр өвчтөнөө өргөөд шатаар өгсдөг, ханиад томууны улирлын үед ачаалал хоёр дахин нэмэгдэж, коридорт өвчтөнүүдээ хэвтүүлдэг зэрэг маш олон хүндрэл бэрхшээл байдаг тухай эмнэлгийн эмч, ажилчид учирласан юм.

Эмнэлгээр үйлчлүүлж буй эмэгтэй “Ер нь дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэхэд ачаалал ихтэй байдаг. Шинэ өргөтгөлийн барилга нь ашиглалтад орчихвол ачаалал буурахад нөлөөлөх байх. Харин хөл хорионы үеэр харьцангуй бага хүнтэй байгаа юм шиг санагдсан” гэв.

Иргэн Л.Алимаа “Эмнэлгийн өргөтгөлийн хэсэг өнгөрөгч арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан. Миний ойлгосноор дээвэр, таазны асуудал гарсан юм шиг байна лээ. Зураг төслийг нь яагаад ингэж хийснийг ойлгоогүй. Эмнэлэг нь эмчилгээ сайтай ч ачаалал маш ихтэй. Ихэвчлэн архаг суурь өвчтэй, ахмад настангууд үйлчлүүлнэ. Өргөтгөл нь ашиглалтад орвол орчин нөхцөл багахан ч гэсэн сайжирна гэж бодож байна” гэлээ.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалд байгаа ч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх олны хөлд тасрахгүй байв. Иргэдийг үүдээр ороход биеийн халууныг хэмжиж, улавч өмсүүлж, гарыг нь ариутгаж байлаа.

Эмнэлгийн хөтөч сувилагч Н.Оюунгэрэл “Манай эмнэлгийн ачаалал маш их байдаг. Одоо эмнэлэг дээр вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Анхнаасаа эмнэлгийн зориулалттай барилга биш учраас халдвар хамгааллын дэглэм барих, өвчтөн зөөх, шилжүүлэх, орж гарах хаалганы хувьд хүндрэлтэй байдаг. Үүдний хэсэгт 400 өлгүүртэй ч өглөө 10.00-12.00 цагийн хооронд өлгүүр дүүрчихдэг. Бас орж, гарах хаалга нэг учраас хүн хоорондын зай барьж чадахгүй бөөгнөрөл үүсч байна” гэдгийг хэлсэн юм.

"ЭМНЭЛГИЙН ТААЗ БАЙХГҮЙ ГЭЖ БУРУУ  ХЭЛСЭН БАЙНА ЛЭЭ"

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан Ж.Сандагсүрэн барилгын ажилтай танилцах үеэрээ “Зураг төсөл дутуу хийсэн “Карказ зураг” компанийн эсрэг гомдол гаргана” гэдгээ хэлж байв. Энэ талаар түүнээс тодруулахад “Энэ асуудлын учир нь олдож, шийдвэрлэчихсэн. Зураг төслийн компани нь таазны хэсгийн зургийг эмнэлгийн шаардлага хангахгүй байдлаар хийсэн байсан. Тэр зургийг нь одоо сайжруулж, барилгад нөлөөлөхгүйгээр хийж өгөхөөр болсон. Нэмэлт гарч байгаа зардлыг хаанаас яаж шийдэх талаар ярилцаж байна. Одоо барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Би эмнэлгийн тааз байхгүй гэж буруу  хэлсэн байна лээ. Дүүжин таазны хэсэг бүхэлдээ байхгүй гэсэн үг. Энд төсвийн мөнгө хөрөнгө үрсэн асуудал байхгүй. Эмнэлгийн удирдлагууд өмнө нь зураг төслийн асуудал байна гэж ярьж хэлж байсан” гэв.

“МӨНХ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ САН”  ТББ-ТАЙ ХАМТРАН САЙН САНААНЫ ҮҮДНЭЭС ЗУРГИЙГ ХИЙСЭН”

Ингээд есөн давхар өргөтгөлийн барилгын зураг төслийг гаргасан “Карказ зураг” компанийн захирал Б.Манлайгаас зарим зүйлийг тодрууллаа.


Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг таазгүй зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болжээ. Анхнаасаа зураг төслийг яагаад дутуу зурсан юм бэ?

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдсан байна. Тааз дээвэргүй барилга бариагүй юм. Эмч нар нь дүүжин тааз хийлгэх санал тавьсан. Бидний зүгээс эмнэлгийн зориулалттай, нян бактер үрждэггүй материалтай тааз хийе гээд маргаан үүссэн юм. Манай компани “Мөнх тогтвортой хөгжил сан”  төрийн бус байгууллагатай хамтран сайн санааны үүднээс зураг төслийг ажилчдынхаа цалинг гаргаж, хийж өгсөн.

Бид зураг төслийг гаргахдаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэж өгсөн. Хуучин эмнэлгийн дарга нь бидэнтэй нэг ч уулзаагүй гэж худлаа хэлсэн. Гэтэл бидэнтэй 2018 оны хоёрдугаар сарын 26-нд уулзаж, зураг төслийг зөвшөөрсөн гарын үсэгтэй гэрээ ч бий. Өргөтгөлийн барилгын ажил эхлэхэд юу ч яриагүй мөртлөө ашиглалтад өгөх болохоор өөр юм яриад байх юм.

-Барилгын зураг төслийн ямар үе шаттайгаар батлуулдаг вэ. Дутуу зураг батлуулж болдог юм уу?

-Зураг төслийг батлуулахдаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар дээр эх загвараа батлуулна. Дараа нь нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, нийслэлийн Онцгой байдлын газар, Барилгын хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яамаар батлуулдаг. Энэ зураг төсөл өмнө нь эмнэлгийн удирдлагын гар дээр гурван жил байж байгаад хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн.

Гол асуудал нь эмнэлгийн удирдлагаас барилга барьсан компанийг “Дүүжин тааз хийж өг” гэхэд нь “Төсөвт батлагдаагүй учраас хийх боломжгүй” гэсэн юм билээ. Одоо 19 сая төгрөг нэмж төсөвлөж, барилгын таазны хэсгийн зураг зурахаар болсон.

-Өргөтгөлийн барилгад мэс заслын тасаг байгуулах тендер зарласан гэсэн үү?

-Барилга барьж байгаа зураг төслийн дагуу дахин тендер зарлагдсан юм билээ. Тэр нь хоёр тэрбум төгрөг болж байгаа. Мэс заслын өрөөнд үнэтэй тоног төхөөрөмж байрладаг учраас гадаадаас оруулж ирдэг.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

санаа 2021-03-17 112.72.8.90

худлаа томордог даргарахдаг бус байдлыг нарийн тодорхойлж байж ам нээдэг зөвхөн цаадах учир шалтгааныг гэх ухаан тэвчээр маш их дутах юм даа. Ёслоод болчихдог бол мөн ч сайхан шүү. гэхдээ удахгүй болноо.

Avatar

Зочин 2021-03-17 130.253.28.3

E

Avatar

XUBIRSAN GOZGOP CHUTGUP,GUILAGCHIN GADAAD GUDAMJIND XEBTEJ BN,GALZUUTAI, UDUUJ MAGAD 2021-03-17 130.253.28.3

FANTMAZ

Avatar

XUBIRSAN CHUTGUR FANTMAZ,GUILAGCHIN GADAAD GUDMAAR XEBTEJ BN. GALZUUTAI 2021-03-17 130.253.28.3

A ? ? ? ! ! !

Avatar

XYATAD CHINI COTSIOOPOO BN 2021-03-17 130.253.28.3

MERGECH TULUGCH

Avatar

XOXIPOLOO BARAGDUULAX, XUBIA XICHEEJ XULGAICHID OPUULLAA 2021-03-17 130.253.28.3

OLON XYNII AMIDRALIIG XULGAILJ BLOKLOLOO

Avatar

XENEER BYREES XIIGEED BAIDAG YUM BE, FB, 1.OPLOGOTOI NI 50 % ULSAD TUSHAAX,2. _+TAXAAR ZARAGDSANG TD 8.0 % 2021-03-17 130.253.28.3

ARDSYG ULSIIN NUUTS YARIJ MEDRELTEJ BAIGAA.
URIALAAD & ?

Avatar

Зочин 2021-03-17 202.21.120.50

Эмнэлгийнхэн өөрсдөө анхнаасаа буруу захиалга өгсөн байна.

Avatar

Зочин 2021-03-17 202.126.88.233

ӨЧНӨӨН ТОМ ТОМ ЭМНЭЛЭГ ХОТ; ХӨДӨӨД БАЙВЧ ЭМЧ НАР НЬ ЧАДВАРГҮЙ ЮМУУ ; ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ БҮРЭН ЭЗЭМШЭЭГҮЙ БАЙДАГ… "МАНАЙ ЛАБ ИЙМ ШИНЖИЛГЭЭ ХИЙХГҮЙ УЧИР ГАДУУР ХУВИЙН ЛАБ-Д ОЧИЖ ТӨЛБӨРТЭЙ ШИНЖИЛГЭЭ ӨГ; ТИЙМ КЛИНИКТ ОЧИЖ ХЭВТ ГЭЭД Л ЦӨЛНӨ…ТОМ Ч ЖИЖИГ Ч ЭМНЭЛГЭЭ БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР НЬ АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙГЭЭС ХҮРТЭЭМЖГҮЙ …

Avatar

Зочин 2021-03-17 202.126.88.233

ЭНЭ БҮГДИЙГ Л ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР НЬ МУУ ЧАНАРГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА….

Avatar

Зочин 2021-03-17 130.253.28.3

MEOSZT

Avatar

GADNIIXAN TAAZ OPUULJ BAIGAA 2021-03-17 130.253.28.3

1. GADNII ZASAGLALAAS YAJ SALAX BE?
CHADAXUU?
YALGAAGYI XULGAILAAD L ZAILUUL.

Avatar

AGAARJUULAGCH YLEEGEED L SHUNUJINGOO UNTAXGYI GADNIIXAND ZASAGLAJ XULGAI XIIGEED XAANA BALIAR TEND ALUURCHID 2021-03-17 130.253.28.3

TEATRIIN ZAXIPLAAR XULANG TABISAN.
MCS TEATRIIN MEDLIIN GAZAR BYDYYLEG XANDLAGAAR GAZAR ABCH BAISHIN BARISAN,MSCIIG GADNII KOMPANI ABSAN BSN.
GADNII KOMPANI MERGEJILTNYYDIIG ASHIGLAX ZOPILGOTOI.
1R CURGUULIIN XAJUUD CLOSE OIRTOJ – BOXIRIIN CICTEMEE, ABTOMAT UGAAGCHAA XOLBOJ BNUU YAJ GALZUURCH BGAA BOL.

GADNIIXAND ZASAGLUULAAD BN, UURSDIIG CHINI ASHIGLAAD BOXIRTOI XOLBOJ **** DAA.
XYCH XEREGLECEN, XULGAILJ BAYJSAN GADNIIXNIIG DEMJIGCHID. GADNII GUILAGCHINGAA DAGAD BYR MUSN OPUULGYI

Avatar

Зочин 2021-03-17 64.119.20.190

ИЙМ ХОГИЙН ХУЛГАЙН АРГА БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж