Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2021.03.17/ 06:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож, тандалт судалгааны өргөтгөсөн ажил хийхээр болсон юм.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн талаар тус дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх мэдээллээ.
ШУУРХАЙ: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26-Р ХОРОО МАРГААШНААС 5 ХОНОГ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД ШИЛЖИНЭ
Шуурхай: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо маргаашнаас буюу 3 дугаар сарын 17-ны 06:00 цагаас 3 дугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжинэ.
Posted by Баянзүрх дүүргийн онцгой комисс on Tuesday, March 16, 2021
ХАТУУ ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ САНАМЖ:
- Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зай барих
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
- Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
- Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
- Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
- Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусч, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-03-17 202.9.46.249
Haana hun coronagaar uheed ygad bgain malnuudaa argagui l uhermongol ymaa feodal ru butsval taarna oor zam bhku
зочин 2021-03-17 124.158.84.174
УЛС ТӨРИЙН ШАЛТГАНААР ЗӨВХӨН 26-Р ХОРООНД ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ БАЙГАА ГЭСНҮҮ ?
зочин 2021-03-17 59.153.115.126
Чоно борооноор гэгч сайн ажилладаг хороон даргаа солих гэж л хорио тогтоолоо. Шинэ хороон дарга удахгүй дээ зайлуул…
Зочин 2021-03-17 202.55.188.105
Иргэн бурт 1 саяаа егеед 1 сар хатуу хориочээ, емнех хорионууд тийм хатуу биш байсан шуу. Эруул мэнд эрхэм баян. Халдвар тусаад евдсен, ухсэн хумуус яаж ажиллах вэ? Харамч аминчхан хун хамгын их шатдын шуу. Иргэдээсээ харамлачаад еерсдее болохоор далимдуулж 10 их наядын цавчаа хийх гээд улайраад байхым МАНгар чинь
Иргэн 2021-03-17 150.129.143.123
Хороогоо улсын сургуультай болгох газрын маргаанд шүүхэд ялалт байгуулсан засаг даргыг сольж үүнтэй холбоотой хөл хорио тогтоожээ. Ард иргэдийг чимээгүй байлгах арга .
Иргэн 2021-03-17 66.181.179.252
Энэ тэнэг ковидоор далимдуулан ажлаа сайн хийж байсан 26 дугаар хорооны Засаг даргыг урьд шөнө сольсон байна, хувийн ашиг сонирхол нь дэндсэн доор дээргүй балиар юмнууд
zochin 2021-03-17 202.179.27.245
1000000 togrogiig oguuleechee, dandaa l chooson chorino gej baichgui schuu!!!
Зочин 2021-03-17 64.119.16.12
MAN 100 jiliin oigoo temdeglej olon arga hmjee zohion baigyylsni gor garj bna daa
Зочин 2021-03-17 122.201.24.144
Иргэдийн амь насаар ёстой үнэнхүү тоглож хандаггүй мудакууд юм аа. 100 % хорио цээр зарлаачээ!
Зочин 2021-03-17 64.119.24.199
Оюуэрдэнэ Сумъяабүзаар Амарсайхан гэж ажил хийж зохицуулж сураагүй 3 нөхөр айл гэр болон тоглож байна даа
Зочин 2021-03-17 103.26.194.107
Дээд шатандаа яриад байдаг. Ард түмэн нь маскаа бараг зүүхгүй дэглэм барихгүй яваад байгаа шүү дээ. Энэний үр дүн гарч байна.Хүмүүс өөрсдөө хариуцлагатай баймаар байна
Зочин 2021-03-17 150.129.143.45
Sanhyyjiltiin havsraltiig harmaar bna, tend l hamag togloom yavaa
humme 2021-03-17 202.9.40.18
bolovsrolgyi sumiyabazar hotiig samarlaa daa
Hatuu hul horio; MASH hatuu hul horio 2021-03-17 23.92.142.182
Hoorondoo yamar yalgaatai yum? Hatuuvtar hul horio, hatuuvtarduuhan hul horio gej bas baigaa yu?
Үнэн тэнэг 2021-03-17 122.201.24.158
Арай дэндэж байна.өөрсдөө нээнэ гээд нээсэн . Одоо эргээд хаана . Ямарч уялдаа холбоо алга . Эсвэл дандаа хлрлох бодлого уу ? Тэгээд бас ямармэргүү нь 30 хувь дүүргэлтээ вэ ? Ийм эргүү зөвлөгөө өгдөг хөгшин өвөө , эмээгээ болиод залуучууд аваачээ. Хаагдмал сэтгэлгээгээсээ салах цаг болсон