Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2021.03.17/ 06:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоож, тандалт судалгааны өргөтгөсөн ажил хийхээр болсон юм.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн талаар тус дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх мэдээллээ.
ШУУРХАЙ: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26-Р ХОРОО МАРГААШНААС 5 ХОНОГ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД ШИЛЖИНЭ
Шуурхай: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо маргаашнаас буюу 3 дугаар сарын 17-ны 06:00 цагаас 3 дугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжинэ.
Posted by Баянзүрх дүүргийн онцгой комисс on Tuesday, March 16, 2021
ХАТУУ ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙ САНАМЖ:
- Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зай барих
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
- Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
- Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
- Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
- Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусч, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ