UFC: Дана Уайтын "бүгдийг нь" төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

UFC: Дана Уайтын "бүгдийг нь" төлөвлөгөө

UFC: Дана Уайтын "бүгдийг нь" төлөвлөгөө

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт холбооныхоо нэр хүндийг хэвээр хадгалах, үзэгчдийг олноор татах зорилготой томоохон алхмаа хийлээ. Тэрбээр өчигдөр/2021.03.16/ мэдэгдэл хийж, ирэх дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Флорида мужийн Жексонвилл хотод 15 мянган үзэгчийн өмнө аваргын бүсний төлөөх гурван тулаантай UFC-261 өдөрлөгөө зохион байгуулах болсноо зарлав.

“Эргэн ирснээ зарлах гэж бүтэн жил хүлээлээ. UFC-261 өдөрлөг ирэх дөрөвдүгээр сарын 24-нд Жексонвилл хотноо ордон дүүрэн үзэгчидтэй явагдах болно. 15 мянган үзэгчийн өмнө томоохон тулаануудыг товлолоо. Хатагтай, ноёдоо, бид эргэн ирлээ” хэмээн Дана Уайт твиттер хуудаснаа бичлэг оруулжээ.

Хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 7-ны өдөр UFC-248 өдөрлөг ордон дүүрэн үзэгчидтэй болж байжээ. Үүнээс хойш цар тахлын улмаас UFC-ийн тэмцээнүүд Абу Даби хотод ордонд үзэгчгүй зохион байгуулагдаж байсан юм.

Ирэх UFC-261 өдөрлөг дээр гурван том тулаан болно. Эхлээд эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Хятадын Чжан Вэйли бүсээ хамгаалахаар Америк-Литви гаралтай Рөүз Намахунастай тулалдах бол үүний дараа эмэгтэйчүүдийн хагас хөнгөн жингийн аварга Кыргызстан гаралтай Валентина Шевченко бүсээ хамгаалахаар Бразилын Жессика Андрадетай тулалдах болно. Харин хамгийн гол тулаан эрэгтэйчүүдийн дунд жингийн аваргын бүсийг эзэмшигч Камару Усман болон Хорхе Масвидаль нарын хооронд болно. Мөн “Шуурга" хочит Д.Батгэрэл энэхүү өдөрлөгийн хүрээнд Кевин Нативидадтай тулалдах хуваарьтай.

Камару Усман, Хорхе Масвидаль нар өмнө нь 2020 оны долдугаар сард тааран тулалдахад Камару Усман шүүгчдийн шийдвэрээр ялж байлаа.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Дана Уайт эргэн дэлхий нийтийн анхааралд орохыг хүсч байна. Учир нь, түүний гол хөзрүүд болох Хабиб Нурмагомедов зодог тайлж, Конор Макрегор болон Исраэль Адесанья нар ээлж дараалан ялагдсан нь Данад хүнд тусч, UFC-ийн ашиг орлого ч мэдэгдэхүйц буурчээ. Үзэгчдийг хамгийн ихээр байлдан дагуулдаг тулаанчид нь урьдынх шигээ итгэл татаж чадахгүй болсон тул тэрбээр дэлхийн анхаарлыг дахин өөр дээрээ татахын тулд ойрын жилүүдэд зохион байгуулагдаж байгаагүй томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа Азийн зах зээлд ONE FC-тэй өрсөлдөж, үзэгч, фэнүүдийг татах ажлаа эхлүүлчихсэн яваа. Ази тивээс шилдэг тамирчдыг эгнээндээ элсүүлж, үе үе Азийн орнуудаар арга хэмжээнүүд зохион байгуулдаг болсон. Бид бүхний сайн мэдэх "Солонгос Зомби" Чан Сон Юн, Чжан Вэйли зэрэг тивийн төлөөллүүд эхнээсээ тодроод эхэллээ. Мөн монгол тулаанч Д.Батгэрэл ч UFC-ийн гурав дахь тулаанаа хийх тов гараад байна.

Ямартай ч ирэх UFC-261 өдөрлөг ордон дүүрэн үзэгчидтэй, том гурван тулаантай явагдах болоод байна. Тулааны спорт сонирхогчид ч Дана Уайтыг "бүгдийг" нь гэх төлөвлөгөө хэрэгжүүлж, боломжит бүхий л нөөц бололцоогоо шавхаж байна гэж үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж