Шүүх байгууллагад хийсэн томилгоо | News.MN

Шүүх байгууллагад хийсэн томилгоо

Шүүх байгууллагад хийсэн томилгоо

Шүүх байгууллагад хийсэн томилгоо

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна.  Шүүхийн тухай хууль нь гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн юм.  Одоогоор хаана ямар томилгоо хийгээд байгааг тоймлон хүргэе. 

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн гуравдугаар сарын 5-ны өдөр болж,  дараах шүүгчдийг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр сонгов. Тодруулбал, Улсын дээд шүүхийн  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд  нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг олонхийн саналаар танхимын тэргүүнээр сонгосон юм.

Шүүгч Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа  нар нь 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байв. Мөн Ч.Хосбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгагдаж байсан юм.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ

Түүнчлэн, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад  заасны дагуу нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны арванхоёрдугаар сард шүүгч Ц.Цогтыг, 2021 оны хоёрдугаар сард шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус томилсон бол 2021 оны нэгдүгээр сард шүүгч Ц.Амарсайханы шүүгчийн бүрэн эрхийг сэргээснээр Улсын дээд шүүх нь 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон байна.

НИЙСЛЭЛИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРАА СОНГОВ

Нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид гуравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгосон. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нар сонгогдсон юм.

Мөн нийслэлийн зургаан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг "томилоод" байна. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Батболор,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Халиун нар тус, тус сонгогджээ.

ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА ДУУСАВ

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна” гэж заасан. Тиймээс  Улсын дээд шүүхээс гуравдугаар сарын 9-ний өдөр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээж авах сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтын хугацаа нь өчигдөр /2021.03.16/ 17.30 цагт дуусгавар болов.

Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас ийнхүү сонгон шалгаруулалт зарласан юм.  

Цэцийн дараагийн гишүүнд  албан бусаар олон нэр дэвшигчийн нэр яригдаж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраа,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Эрдэнэчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар, Үндсэн хуулийн эрх зүйч, судлаач, доктор П.Амаржаргал, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй.  Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхийн санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд албан ёсоор мэдээлэх учраас хэн, хэн нэрээ дэвшүүлсэн нь тэр үед  эцэслэгдэх юм.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.102

Хосбаяр ч дээ Сүхийн шүүхэд байхдаа өрөөндөө архи уугаад согтуу шүүх хуралд ордог байсан гаж хүн шдэ

Avatar

Зочин 2021-03-17 103.26.193.210

АМАРЖАРГАЛ ХАМГИЙН ЁС ЗҮЙТЭЙ ЮНЬ. ЖИНХЭНЭ МЕРИТ ЗАРЧМААР БОЛ АМАРЖАРГАЛЫГ Л СОНГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Халх 2021-03-17 202.131.236.170

Хосбаяр гэж няравыг ходуулсан нь дээр

Avatar

Зочин 2021-03-17 192.82.78.86

idecgee uucgaa

Avatar

Зочин 2021-03-17 192.82.78.242

Энэ хэдэн хүнийг зайлуулаач

Avatar

Зочин 2021-03-17 139.5.216.142

Зандраа Эрдэнэчулуун гэсэн дээд шүүхийн хорчин мафийнхан очиж цэцийг самрах дутаж гэнэ

Avatar

Дорж 2021-03-17 124.158.85.112

Баянголд Жанчивнямбуу сонсогдохоор шүүгч нарт хэн итгэх юм бэ. Ямарч мэдлэг, чадваргүй, ерөнхий шүүгч байтугай зүгээр шүүгчийнхээ ч ажлыг хийж чаддаггүй иймэрхүү нөхөд л шүүхийн нэр хүндийг бүр их унагана даа.

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.69

Хуулийн байгууллага дамжсан хөгшчүүдийг болимоор юм. Очоод юу хийхгүй дээ.

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.69

Үндсэн Хуулийн Цэцэд Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал дэмжиж байна. Энэ чиглэлийн өндөр мэргэшсэн ийм Залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-03-17 66.181.191.87

Бүх муу хэрэг дээр л нэр нь холбогдож байдаг Хосбаяр гэдэг нөхөр мөнүү.Энэ одоо болисон юм байх гэж бодож байсан.Улам л томроод байх юмаа.Тавилан юмдаа.

Avatar

Зочин 2021-03-17 103.57.94.102

Энэ шүүгч биш хулгайч яагаад дээшээ яваад байдаг юм бол? Шүүгчдийн зөвлөгөөн гэж бас нэг мафижсан байгууллага гараад ирэв үү?

Avatar

Иргэн 2021-03-17 27.123.213.238

Шүүгч нар шүүр унасан шуналын шуламнууд болжээ

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.36

элбэгдоржийн тэрбумтан шүүгч нар л байна.

Avatar

Анти 2021-03-17 43.228.129.68

Ж.Эрдэнэбулган эрдэмтэн, доктор, профессорыг дэмжиж байна. Нуруутай, зарчимтай, цэвэрхэн хуульч.

Avatar

Зочин 2021-03-17 192.82.88.9

Одоо залуучуудаа гаргах нь дээр бхаа.Үндсэн хууль судлаач доктор Амаржаргал болж лбна

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.43

Бас л авлигчин, хулгайчууд байлгүй, одоо ч монголчууд шүүгч гэх нэртэй хулгайч луйварчингуудад итгэхээ байлаа даа. Хүүрнүүд юмаа энэ шүүгч гэх шуламнууд шонд өлгүүлж шороонд булуулмарууд түй түй.

Avatar

Баяраа 2021-03-17 59.153.114.46

Г.Алтанчимэгтэй ОХУ-д хамт нэг сургуульд сурч байлаа. Даруухан хүн шүү. Амжилт хүсье.

Avatar

ЗОЧИН 2021-03-17 122.201.24.187

ШЕЗ ТОМИЛГОО ХИЙСЭН ЮМ ШИГ БУРУУ ОЙЛГОЛТ ӨГӨӨД БАЙНА. ШҮҮХИЙН ТУХАЙ ШИНЭ ХУУЛИАР ТУХАЙ ТУХАЙН ШАТНЫ ШҮҮГЧ НАР ХУРАЛДААД ДОТРООСОО ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭ СОНГОСОН БАЙГАА.ҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВХӨН АЛБАЖУУЛЖ ЗАРЛИГ ГАРГАХ ҮҮРЭГТЭЙ ЮМ.

Avatar

Зочин 2021-03-17 202.70.34.98

Яасан муухай хүн доромжилдог хүмүүс бэ. Дуу дуугаа авалцаад л хүн муулчих юм. Та нар Хосбаярыг муу чадваргүй гэж яаж мэдэж байгаа юм, хамт ажиллаж байсан уу, хийсэн юмыг нь харсан уу, ярилцаж үзсэн үү,

Avatar

ЗОЧИН 2021-03-17 122.201.24.187

ҮХЦ-Д ОНОЛ НОМТОЙ, ТУРШЛАГАТАЙ ЛҮНДЭЭЖАНЦАН ЯГ ТОХИРНО. О.ЗАНДРАА ХҮНИЙХЭЭ ХУВЬД БОЛОХ Ч ЭРХ ЗҮЙН ОНОЛ НОМ СУЛ. ЭРДЭНЭЧУЛУУН ДАНДАА ТАТААСААР ЯВСАН ДЭМИЙ. АМАРЖАРГАЛ ХӨНГӨДНӨ. ЭРДЭНЭБУЛГАН ОВОО САЙХАН БУУРЬ СУУСАН БАЙХ БОЛОМЖИЙН ШҮҮ.

Avatar

Зочин 2021-03-17 103.26.193.195

Lundeejantsan odoo bolnooc, ach zeegee toiruulaad gawyanii yu gainii yu amraltandaa garsan n deer. Erdenechuluun yostoi demii, ter bid 2-n undsen xuul manana gj yu bxaw, exner n deed shuuxiin shuugch uuruu tsetsiin gishuun alax n. Zandraa l yag toxirno. Erdenebulgan, Amarjargal nar bol jooxon namchirxsan l nuxudz Ganbaatar bol yostoi xudlaa, ulaaniig xarj urwana, shariig xarj sgarvana.

Avatar

Зочин 2021-03-17 59.153.115.91

Нэг их шүүхийн шинэчлэл гээд байсан. Шинжлэгдсэн зүйл нь хаа байна. Зүгээр л хошгируулалт байжээ. Их хурал засаг огцор

Avatar

зочин 2021-03-17 103.26.193.7

Юу бодно түүнээ үйлдэнэ гэж .Дээдсүүдийн бодол энэ дээ.Ам нь юу ч гэж чалчиж болно .түүнд нь итгэх хэрэггүй.Үйлдэж байгаагий нь харцгаа.

Avatar

Зочин 2021-03-17 103.26.193.7

Элбэгдорж монголд ирсэний учир нь одоо л олдлоо. Хосбаяраа босгоод авч.

Avatar

Irgen 2021-03-17 150.129.141.4

Lundeejantsan odoo gertee baisan ni deer.holion bantan hutgagch

Avatar

Зочин 2021-03-17 183.177.97.14

ene hosbayaraa boliocheee, tumsugduulchiim u esvel

Avatar

Зочин 2021-03-17 103.229.120.227

Хосбаяр гээч нь Элбэгдоржийн хонгилын шуугч байхаа Ямар хэрэг дээр яаж ажиллахыг нь олон нийт анхаарч л байх хэрэгтэй Баттулга хонгилын шуугчийг дэмжсэн байна

Avatar

Зочин 2021-03-17 203.98.76.9

Хосбаяр гараад иржээ энэ чинь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн үр дүн юм уу Эрхэм төрийн түшээд ээ

Avatar

Зочин 2021-03-17 202.131.241.210

энэ хосбаяр гээд баахан асуудал яваад байдаг шүүгч мөнүү

Avatar

Зочин 2021-03-17 66.181.186.49

ЭЛБЭГДОРЖЫН ГАР УРТ БАЙНА ШҮҮ ҮНЭНЧ НОХОЙГОО ТЭРГҮҮН ШҮҮГЧ БОЛГООД

Avatar

Зочин 2021-03-17 103.26.193.22

Лүндээжанцан гэсэн улаан хувьсгалчид одоо огт хэрэггүй. Энэ хүн бол зартай хутган үймүүлэгч, бөөрөнхий хутгуур….

Avatar

Зочин 2021-03-17 202.126.90.74

Soeombo Erdene MAN-iin zahialgaar ajillaj shal garsan gar sh dee !

Avatar

ХУУЛЬЧ 2021-03-17 192.82.64.190

МОНГОЛЫН УРДАА БАРЬДАГ НАС ТОГТОЖ НАМБА СУУСН ХУУЛЬЧИД МААНЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЦЭЦЭД НЭР ДЭВШИЖ БАЙГАА НЬ ЯАМАЙ ДАА ,,,,,,ТҮҮНИЙ ДОТРООС УЛС ТӨРИИН АЛБААР ЯВААГЙ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ,,ГАВЬЯАТ ХУУЛЬЧ О ,ЗАНДРАА,,,,, ,ШҮҮХЙОТАРИАТ ӨМГӨӨЛЛЫН САЙН МУУГ МЭДЭХ ХУУЛЬЗҮЙН АЛБАНААС АЖЛАА ЭХЭЛСЭН Д,ЭРДЭНЭЧУЛУУН, МӨХ ТЭРГҮҮН АСАН ГАНБААТАРНАР НЬ ДЭЭР БИЗДЭЭ

Avatar

Зочин 2021-03-17 43.242.242.57

эмнэлэгийн нярав шүүгч гэж байх уу,,,,,,дансандаа тэрбум төгрөгтэй хулгайч шүү дээ,,,

Avatar

Зочин 2021-03-17 103.206.195.52

Дандаа хонгилын шүүгчид дэвшжээ. Ингээд "шүүх шинэчлэгдэнэ" гэж худлаа хошгоруулсан нь тодорхой болов. Одоогийн шүүгчдийг бүгдийг нь халж цоо шинэ хүмүүсийг сайн шалгаж байж шүүгчээгр томилох хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-03-17 202.21.105.186

Энэ Хосбаяр чинь жинхэнэ хонгилын шүүгч гээд л байдаг биздээ, Тэгсэн дээшээ л яваад байх юм.

Avatar

Зочин 2021-03-17 103.212.118.125

цуурхал байсан юм байлгүй дэ. одоо чинь манайд хүн харлуулахдаа гарамгай болоод байна шүү дэ.агуулхын нярваас дээд шүүхийн шүүгч болтолоо явахад амьдралын болон ажлын бүхий л туршлага сууна шүү. нярав байхдаа ч юм хусаад шоронд орчилгүй шүүгч болоод ч шорон шаачаагүй байгаа юм чинь бас гайгүй хашир гар байж мэдэх юм

Avatar

Зочин 2021-03-17 64.119.23.80

Манай ховдын хон ч явна шүү ээ элэвгээ минь

Avatar

Зочин 2021-03-17 103.212.118.125

haahahiih ni yamar hamaa daihav de sain l ajlaasai

Avatar

Зочин 2021-03-17 139.5.216.66

Хэд хэдэн ДОРИ…….

Avatar

Ардтүмэн 2021-03-17 66.181.168.81

Улс төрийн албанд ажиллаж байсан хүнийг сонгож болохгүй ээ намын ашиг сонирхлыг хангаж ажиллах гээд буруу шийдвэр гаргахад нөлөөлнө. Одоо мэргэжлийн олон жил шүүхийн байгууллагад ажиллаж байсан шударга хүмүүсээр бүрдүүлэх зүйтэй байхаа

Avatar

Жавзмаа 2021-03-17 66.181.161.62

Hүнийг сургаар битгий дүгнэж бай,, Хосбаяр шүүгч бол өндөр боловсролтой, мэргэшсэн шүүгч юм блээ, төгссөн сургууль, ажлын туршлагыг нь хар л даа. Гол ч бөгөөд гүндүүгүй эр хүн.

Avatar

Зочин 2021-03-17 103.57.94.102

За энд тэнд төрийн мөнгөөр танилцах дадлага, курст суучихаад суургуулийг нь төгссөн, зэрэг хамгаалсан гэж худлаа намтартаа бичиж хүмүүсийг хуурахаа болих хэрэгтэй.

Avatar

Тулга. 2021-03-17 202.126.88.133

Тийм шүү. Нэр цэвэр шударга шүүгч ер нь байна уу. Шүүгч хүн зөв бурууг тунгаагч бус мөнгө хүүлэгч гэдэгтэй адил сонсогддог боллоо шүү дээ.

Avatar

Зочин 2021-03-17 64.119.22.196

Нэр цэвэр, шударга шүүгч байхгүй болсон юм байна л даа. Иймд нэр нь баастсан , авилгад холбогдож байсан юмнууд л цаашид ард түмнийг шүүх юм байна.

Avatar

Зочин 2021-03-17 202.126.89.195

МАН шүүхэд сайн шинэчлэл хийжээ

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.31

хосбаяр худлаа худлаа ийм балай байж болохгүйээ

Avatar

Зочин 2021-03-17 59.153.85.91

хосбаяр бол аюултай авилгач шүү дээ.мэдэдгүй юм уу мэдээд дуугай яваад байдаг юм уу АТГ аа.

Avatar

Зочин 2021-03-17 103.26.195.55

Цэцэд бол О.Зандраа ,Д.Лүндээжанцан хоёр л байна даа Тэр Ч.Хосбаяр гэж харах царайнаасаа зэвүүн нөхөр Жандарм шинжтэй

Avatar

Эр 2021-03-17 202.126.89.111

Хосбаяр чинь 5 настай хүүхдээ 1 сая доллар хийцэн хүн биздээ Хууль Шүүхийн байгуулгуудыг цэвэрлэж байж жинхэнэ ардчилал хүний эрх тогтоно бизнэс цэвэр явагдаж айх аюулгүй болно эний төлөө жагсаал цуглаан хийдэггүй юум байхдаа очхиымсан

Avatar

Зочин 2021-03-17 202.70.34.98

Арай дэндүү гүтгэх юмаа бага хүүхэд нь аль хэдийнээ оюутан байсан даа

Avatar

1 2021-03-17 202.126.88.158

СБД-н булэглэл

Avatar

муухай монгол 2021-03-17 66.181.161.123

4 сард баттулга туугдан хуулиин дагуу шинэ хүн гартал казиноч занданшатар түр орлоно батболд тэргүүтэй мөнхоргил цогтбаатар энхбаяр оюунчимэг сүхбаатар нар бутарна их хурал тарах эсвэл эргүүлэн татах хууль хэрэгтэйг тэнэг монголчууд ойлгох болов хүрэлсүх хүрэлбаатар нарын хэрэг мандана мангар бөх хотод садаа болно

Avatar

Г: 2021-03-17 103.80.210.101

О.Зандраа шүүгч маш шударга хүн дээр. энэ хүн цэцэд очвол нүдээ олно доо

Avatar

иргэн 2021-03-17 202.179.25.212

Шүүхийн шинжлэлийг ингэж хийдэггүй байх өө, Нэмэгдэхүүнийг байрыг өөрчилсөн ч Нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг л юм болж, байх л байдгаарай ,

Avatar

Алдар 2021-03-17 202.9.46.32

Хосбаяр эмгэнэл үнэн шүү УЕП дэргэд мөрлөн байцагч гэж намтараа бажуулсан юм бхдаа шүүгч хийх чадваргүй улс төрийн захиалгаар хэрэг шийддэг нөхөр дөө Элбэгдорж л нутгийн дүүгээ байнга өөд татаж явдаг тэрнээс энэ хүнд чадвар бхгүй

Avatar

Хонгил 2021-03-17 64.119.17.60

Хонгил ч нурахаасаа өнгөрөв. МАН худлаа юм бнаа.

Avatar

Хосбаяр дахиад л 2021-03-17 122.201.24.96

Хосбаяр гэдэг энэ нөхөр чинь баахан хэл аманд ороод л байсан. Дахиад л … Монголын шүүх цэвэршихгүй нь ээ.

Avatar

Зочин 2021-03-17 66.181.186.248

Хосбаяр бол Моголын шүүхийн байуулгын өнөөгийн төрх эмгэнэл юм даа

Avatar

zochin 2021-03-17 180.149.93.98

Hosbayar shuugch bol shudarga shuugchdiin neg yum baina lee shuu, tsetsed Lundeejantsan guai bolj baina

Avatar

Зочин 2021-03-17 64.119.26.60

Хосбаяр гэдэг долийсон пиздааг зайлуулаач ээ!

Avatar

Зочин 2021-03-17 139.5.216.197

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
ерөнхий шүүгчээр томилогдсон Ж.Оюунтунгалаг бол болж байнаа.
Харин ч бүр Дээд шүүхэд ажиллах боломжтой гэж боддог.

Avatar

Зочин 2021-03-17 192.82.76.242

Ene Zumberellham gedeg obgon odoo bolimoor um, zaluucnuudiin zamiig haaj uabah um

Avatar

Зочин 2021-03-17 66.181.183.118

Ч.Хосбаяр гэгч эмнэлгийн нярав дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн. Монголын шүүх боловсон хүчний хомсдолд орчихсон юм байхдаа. Нярав манаач жолооч сувилагч гал сөнөөгч бөхчүүдийг шүүгчээр томилохоор санал болгодог дүүрчихсэн тэнэг Шүүхийн ерөнхий зөвлөлийг татан буулгавал таарна

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.29

Хосбаяр гээч нөхөр гараад ирэхлээр шүүхэд биш зөвхөн бурханд итгэх итгэл үлдлээ.

Avatar

Иргэн 2021-03-17 202.9.47.34

Харин тийм одоо яанаа? Үүнийг хэн болиулах вэ? Энэ нөхөр Шүүхийг тэр чигээр нь атгачихсан юм байна л даа? Ямар аймаар хүн бэ?

Avatar

Зочин 2021-03-17 66.181.161.105

Тэр Хосбаяр Солонгос киноны үл бүтэх дээрэмчинд байнга тоглодог нөхөртэй ямар адилхан юм бэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж