Грэммийн өнгийг тодорхойлсон ганган амны хаалтууд

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

FASHION

Грэммийн өнгийг тодорхойлсон ганган амны хаалтууд

Грэммийн өнгийг тодорхойлсон ганган амны хаалтууд

Жил бүр үзэгчдийн сэтгэлийг баясгадаг ёслолуудын нэг бол өнгөрсөн оныхоо хөгжмийн ертөнцийн амжилт бүтээлийг дүгнэдэг Грэммийн шагнал юм. Энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл бол оддын хувцастайгаа хослуулан зүүсэн ганган амны хаалтууд байв.

Эхлээд Меган Ти Сталлион тод улбар шар өнгийн даашинзтайгаа хосолсон амны хаалт зүүн улаан хивсэн дээр алхсан бол түүний араас Билли Айлиш гоёмсог хээтэй хослолтойгоо ижил хээтэй амны хаалт зүүн ах Финнеастайгаа цуг алхсан юм. Финнеас ч мөн ягаан өнгийн хослолтойгоо зохицуулан ягаан амны хаалт зүүжээ.

Харин Харри Стайлс Gucci брендийн тансаг хослолдоо амны хаалт тааруулан зүүж, өдөн ягаан ороолтоор онцгойрсон байна. Тэгвэл Тэйлор Свифтийн хувьд цэцэг навчаар урласан гэмээр дэгжин даашинз дээрээ мөн адил цэцэгсийг хатган оёсон тун чамин амны хаалтаар гангарчээ.

Өнгөрсөн жил цар тахлаас болж олон улсад хөл хорио тогтоох нь ихэссэнээр загварын ертөнц зогсонги байдалд орсон гэхэд хисдэхгүй биз. Гэвч энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос харахад хөл хорио, цар тахал гэх мэт асуудлууд жигдэрсний дараа амны хаалтыг хувцастайгаа зохицуулан зүүх нь нэг хэсэгтээ гангалах хөгжилтэй арга хэвээр үлдэх бололтой.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж