АН: Сонгуульд ялсан нэр дэвшигчдийг маргааш зарлана

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

АН: Сонгуульд ялсан нэр дэвшигчдийг маргааш зарлана

АН: Сонгуульд ялсан нэр дэвшигчдийг маргааш зарлана
НЭМЭЛТ: 
Ардчилсан намын дунд шатны намын дарга нарыг сонгох цахим сонгуулийн санал хураалт товлосон цагтаа буюу 20.00 цагт дууссан байна. Энэ удаад Үндэсний бодлогын хорооны нөхөн сонгуульд 101 нэр дэвшигч, аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдсөн байна. Цахимаар зохион байгуулагдсан энэхүү сонгуульд нийтдээ Ардчилсан намын 56984 гишүүн саналаа өгчээ. Сонгуулийн дүнг маргааш 11.00 цагт Ардчилсан намын 4:11 уулзалтаар танилцуулж, ялагчдад батламж гардуулах аж.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат “Монголд анх удаа цахим сонгууль явуулсан нь амжилттай боллоо. Дөрөвдүгээр сарын 25-нд Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулна. Бүртгэл нь энэ сарын 19-нд эхэлнэ” гэлээ.

АН: 13169 гишүүн саналаа өгөөд байна

НЭМЭЛТ: 

“Аймаг, нийслэл, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг сонгох санал хураалт цахимаар амжилттай үргэлжилж байгааг тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг мэдэгдлээ. Санал хураалт өнөөдөр 10.00 цагаас эхэлсэн бөгөөд 15.00 цагийн байдлаар 13169 гишүүн саналаа өгчээ. Гишүүд саналаа өгсний дараа гар утсанд нь мессеж ирж байгаа аж. Санал хураалт 20.00 цагт дуусах тул түүнээс урьтаж санал хураалтдаа идэвхтэй оролцохыг онцоллоо.

Энэ удаагийн санал хураалтаар нийслэл болон зургаан дүүрэг, хоёр аймгийн Ардчилсан намын дарга тодрох юм.

АН-ын аймаг, нийслэл, дүүргийг удирдах дарга нар өнөөдөр тодорно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын даргад нэр дэвшигчдийг тодруулах санал хураалт өнөөдөр /2021.03.17 10.00-20.00 цагт цахимаар болох нь ээ.

Дотоодод Covid-19 цар тахлын идэвхжил буурахгүй байгаа тул дотоод сонгуулийн санал хураалтыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан аж.

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ сарын 15-нд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзалт хийх үеэр дээрх сонгуулийг гуравдугаар сарын 17-нд хийх нэгдсэн ойлголцолд хүрсэн юм байна. Сунгаа гуравдугаар сарын 13-нд эхэлсэн юм.

Сануулахад, нийслэлийн Ардчилсан намын даргад Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, нийслэлийн Ардчилсан намын дэд дарга С.Уртнасан нар өрсөлдөж байгаа юм.

Шат, шатны сонгуульд нэр дэвшигчид намын гишүүдтэйгээ Цар тахлаас сэргийлэх хуулийн хүрээнд уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж