Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Улсын Дээд Шүүх/УДШ/-ийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ.
Дээрх зохицуулалттай холбоотойгоор УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан байна. Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ гэж УДШ-ээс мэдээллээ.
🇲🇳 2021-03-16 202.21.108.223
Ард түмнээ хуурсан гэмт этгээдүүд гишгэх газаргүй шүү❗
Би 2021-03-16 192.82.91.111
Ноотой доо
зочин 2021-03-16 64.119.16.170
одоо л гольдролдоо орж магадгүй. Хурц, Баярцогт нар ч яах аргагүй авилгачин, дарамтлагч билээ.
Зочин 2021-03-16 192.82.77.60
Жанхуугийн хонгилын шүүх яг шударгаар шийдэж харагдаач. Жанхууд 1 сая доллар атгуулахад л хэргийг хааж гэртээ гэдсээ илээд хэвтэх эрх чөлөөг олж авна….
Зочин 2021-03-16 203.91.115.50
Уг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаачихдаг биш билүү? Ингээд сунгачиж болдог байсымуу?
Зочин 2021-03-16 192.82.71.51
Битгий горьд.
Зочин 2021-03-16 202.9.47.18
Хурц шоронд хоригдож байгаа биздээ?
Зочин 2021-03-16 192.82.71.51
Үгүй.
Зочин 2021-03-16 192.82.71.51
Элбэгдоржийн тэрбумтан шүүгч нар хахуулиа аваад хойшлуулчихлаа.
шоого 2021-03-16 66.181.161.64
Жэнкогийн шүүгчид байгаа шүү дээ одоо. Жаахан эрүүл саруулаар сэтгэж бодит байдлаа юманд хандаж бай