Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Улсын Дээд Шүүх/УДШ/-ийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ.
Дээрх зохицуулалттай холбоотойгоор УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргасан байна. Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ гэж УДШ-ээс мэдээллээ.
Холбоотой мэдээ