ЗХШЖ-ын даргын тушаалаар өнгөрсөн Даваа гариг (2021.03.15)-т ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Давааноров, нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэрэгбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Гантөмөр, Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Цэцэнхүү, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ажиллагааны удирдлагын ахлах офицер, дэд хурандаа Ч.Буянзаяад хурандаа цол олгожээ.
Мөн Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Батсайхан, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ш.Цэрэнбат, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Шинэбаяр, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Эрдэнэбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тэгшбаяр, нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, Дотоод хэргийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг нь өчигдөр олгосон байна.
Хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ “Түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэм цол хүртсэнд та бүхэнд баяр хүргэе. Хурандаа хэмээх энэ эрхэм цолыг хүртэхэд таны албаны төлөөх хүчин чармайлт, хичээл зүтгэл, хамт олон, гэр бүлийн тань дэмжлэг байгаа. Цол хүртэхээс илүү цолныхоо нэр хүндийг даана гэдэг хамгийн том шалгуур үзүүлэлт. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэв.
Б.ЖАРГАЛ
ҮЛ МЭДЭХ 2021-03-16 66.181.188.79
МАНАЙД ХУУРНАДАА, ХУРААНАДАА_ ХӨӨРНӨДӨӨ НАР Л ОЛОН БОЛЖ ДЭЭ.
Зочин 2021-03-16 64.119.18.15
Sots ved hurandaa gdg bol barag l general shig mash hobor tsuuhun hvnd olggdg tsol er ni alban tushaaliin vnelemjeer tsolnii zerehlel togtoodg ni mash buruu system yum bn l
ХУРАНДАА НАРТ БАЯР ХҮРГЬЕ. 2021-03-16 202.179.26.170
САЙХАН САЙХАН ЗАЛУУХАН ХУРАНДАА НАР БАЙНА. ҮЕ СОЛИГДОЖ ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС АРМИ ЦЭРЭГ ЭХ ОРНОО АВЧ ЯВАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ.
зочин 2021-03-16 66.181.177.188
Цэргийн цолгы нэр хүнд навс унасаар л байна даа. Соц үеийн ахлах дэслэгч өнөөдоийн хурандаатай л тэнцэж байна. Энэ хирээр улсын төсвөөс сорох мөнгө ихсэнэ. Цөөхөн хүнтэй армид цол хатуу байх ёстой. Америкийн дэслэгч бол манай генерал шиг л юм билээ.
Зочин 2021-03-16 66.181.185.160
Мэдэмхий хар бөөс вэ чи
Зочин 2021-03-16 107.117.172.45
Манайд цэргийн цолны харьцаа алдагдаа удаж байна доо….дэслэгчээсээ олон хурандаатай гэж байгаа….Манайх шиг өчүүхэн бичил зэвсэгт хүчинтэй улсад ганц генерал 4-5 хурандаа байхад л хаваасаг юм байгаам шүү дээ
Зочин 2021-03-16 202.9.46.207
Манай хурандаа нар чинь Хойд Солонгосын дарга нартай одонгийнхоо тоогоор өрсөлдөх юм байна. Дайн болоогүй байхад хэнтэйгээ ингэж сайн байлдаад ийм олон одон авчихваа. Бодвол одоо олон шинэ цэрэг нухаад аваад байх шиг байнаадаа. Тайван цагт шинэ цэргүүд албан үүргээ гүйцэтгэж байгаад үхээд байхын. Хариуцлага хүлээж байгаа дарга байдаггүй. Шагнуулаад байхыг бодвол тэд л байлдаад ялаад байгаа бололтлй.
zichin 2021-03-16 73.111.180.213
dain tukaan monhold boloogyi baikhad 2 morondoo xurtel tomor zuugeed odoo boliochee
Зочин 2021-03-16 202.126.90.74
Hurandaa bishee, baahan ERUNDAA nar garch dee. Kh kh kh
Kkkkkk 2021-03-16 83.25.146.13
Kkkkkkkkkk
Бүгдэд нь баяр хүргэе 2021-03-16 64.119.26.161
Улсын хүч цэрэгтээ, цэргийн хүч жагсаалдаа
Hurandaa tsolnii ner hund unjee 2021-03-16 202.55.188.93
Hurandaa tsolnii ner hund unsanshuudee. Yu ch medehgui ajildaa muu dargiin b*** dolooson humuus l olshirjdee