Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Хурандаа цол олгов

Хурандаа цол олгов

ЗХШЖ-ын даргын тушаалаар өнгөрсөн Даваа гариг (2021.03.15)-т ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Давааноров, нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэрэгбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Гантөмөр, Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Цэцэнхүү, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ажиллагааны удирдлагын ахлах офицер, дэд хурандаа Ч.Буянзаяад хурандаа цол олгожээ.

Мөн Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Батсайхан, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ш.Цэрэнбат, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Шинэбаяр, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Н.Эрдэнэбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тэгшбаяр, нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, Дотоод хэргийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Х.Мягмаржав нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг нь өчигдөр олгосон байна.

Хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ “Түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэм цол хүртсэнд та бүхэнд баяр хүргэе. Хурандаа хэмээх энэ эрхэм цолыг хүртэхэд таны албаны төлөөх хүчин чармайлт, хичээл зүтгэл, хамт олон, гэр бүлийн тань дэмжлэг байгаа. Цол хүртэхээс илүү цолныхоо нэр хүндийг даана гэдэг хамгийн том шалгуур үзүүлэлт. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж