Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 25-нд ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолтоо Тажикистан улсын шигшээ багтай хийнэ. Душанбе хотод Тажикистаны шигшээ багтай тоглох тамирчдаа гуравдугаар сарын 30-ны өдөр Япон улсад болох тоглолтод зөөвөрлөхийн тулд "Хүннү-Эйр" компанид захиалга өгсөн бөгөөд УОК гуравдугаар сарын 9-ний өдөр зөвшөөрөл өгч, гуравдугаар сарын 24-ний өдөр нислэг үйлдэгдэхээр болсон юм.
Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн УЛААНБААТАР – АЛМАТЫ – ДУШАНБЕ – УЛААНБААТАР чиглэлд зорчих гэж байгаа бол гуравдугаар сарын 18-ны 12:00 цагаас амжин бүртгүүлнэ үү. Covid-19-ийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой мэдээллийг "Хүннү-Эйр" компанид зохих шаардлагын дагуу мэдээллээ өгөх ёстой юм.
Холбоотой мэдээ