Архангайн Хайрхан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав | News.MN

Архангайн Хайрхан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Архангайн Хайрхан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Архангайн Хайрхан сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Архангай аймгийн Хайрхан суманд Covid-19-ийн нэг тохиолдол батлагдаж, өчигдөр өглөө 07.00 цагт Улаанбаатар хот руу авч явжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус сумын орох, гарах хөдөлгөөн болон худалдаа, үйлчилгээний төвүүд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаасан байна.

Архангай аймгийн Онцгой комиссоос хариу арга хэмжээний мэргэжлийн баг Хайрхан суманд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байгаа ажээ. Тус суманд батлагдсан тохиолдол нь нийслэлээс ирэхдээ PCR шинжилгээний сөрөг хариутай байсан боловч хоёр хоногийн дараа давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Сумын онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах ажлыг зохион байгуулсан байна.

Архангай аймгийн Онцгой комиссоос иргэн бүр хариуцлагатай байж, голомтот бүсээс ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд сахихыг анхааруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочид 2021-03-16 150.129.143.224

Хэ хэ дотооддоо тусгай нислэг үйлдмээр юм аймгуудын хил хаагдсан бол хаалгачаас нь эхлээд хаад ноёдод нь шагийн бизнесийг нь дэмжээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж