Японы Ерөнхий сайд "Pfizer"-ийн вакцин хийлгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Японы Ерөнхий сайд "Pfizer"-ийн вакцин хийлгэлээ

Японы Ерөнхий сайд "Pfizer"-ийн вакцин хийлгэлээ

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр (2021.03.16) Сovid-19-ийн эсрэг, “Pfizer” компанийн вакцины эхний тунг телевизийн камерын өмнө хийлгэсэн байна. Судалгаагаар япончуудын хувьд вакцинд итгэх итгэл сул байгаа нь харагджээ. “Kyodo” агентлагаас өнгөрсөн сард явуулсан санал асуулгад оролцогчдын 63.1 хувь нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол 27.4 хувь нь хийлгэхгүй хэмээн хариулжээ. Тус улсад 290 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа аж.

Сүга ирэх сард АНУ-д хийх айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд вакцин хийлгэжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзах анхны төрийн тэргүүн болж байгаа юм. Түүний айлчлалыг дагалдах албан тушаалтнууд ч мөн дараалал харгалзахгүй өнөөдөр вакцинаа хийлгэжээ.

Японд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан бол бусад иргэд дараагийн ээлжинд вакцинжуулалтад хамрагдахаар хүлээж байгаа аж. Өдгөө 72 настай Сүга хуваарийн дагуу ирэх сарын дундуур вакцин хийлгэх байсан ч АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар болсон тул түрүүлж вакцин хийлгэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж