Үргэлж сонин содон жиргээ, мэдэгдлээрээ олныг гайхшруулдаг дэлхийн тэргүүн баячуудын нэг, Америкийн тэрбумтан, сансрын технологийн “Space X”, цахилгаан автомашины “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск өөрийгөө “Технологийн хаан” хэмээн өргөмжилжээ.
Саяхан тэрбээр АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороонд гаргаж өгсөн тайлан мэдээндээ өөрийн албан тушаалыг гүйцэтгэх захирал (CEO) биш, “Technoking of Tesla” хэмээн бичсэн байжээ. Мөн “Tesla” компанийн Санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч (CFO) Зак Кирхорны албан тушаалыг “Master of Coin” гэж өөрчилсөн байна.
“Tesla” компани энэ жил 1.5 тэрбум ам.доллараар биткоин худалдан авсан ба үүнээс болж тэр албан тушаалаа ингэж өөрчилсөн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Дээрх худалдан авалтын мэдээлэл тарсны дараа биткоины ханш огцом өсч, 50 мянган ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2021-03-16 66.181.161.61
unen
Зочин 2021-03-16 103.26.194.107
Юм хийгээд байгаа хүндээ. Хийсэн юм нь өөрийг нь тодорхойлох нь чухал болохоос өөрийгөө өргөмжилж нэршлээр хөөцөлдөж эхлэсэн нь ажил нь муу байгааг илэрхийлж байгаа юм байна даа
Иргэн 2021-03-16 202.126.89.97
Хэдэн пуужин нь ээлж дараалан дэлбэрээд л цахилгаан машин нь маш их эвдрэлтэй гэж байгаа
Зочин 2021-03-16 192.82.74.34
Ха ха ха…. Мөрөөдцөн гар вэ. Чөтгөрийн боол байж…..
Зочин 2021-03-16 202.55.188.46
chadahguu ym baij tom tomoson hutshaa medehgui naad hulgar chin chamaig bodhod hisen butesen ymtai
Зочин 2021-03-16 202.126.89.62
Илон Маск "Технологийн хаан" гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байноо. Technoking урт удаан насалж ач буянаа хайрлана уу