АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүд, сонгогчидтойгоо цахимаар уулзлаа | News.MN

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүд, сонгогчидтойгоо цахимаар уулзлаа

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүд, сонгогчидтойгоо цахимаар уулзлаа

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид гишүүд, сонгогчидтойгоо цахимаар уулзлаа

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны цахим уулзалт 11:00 цагт "Шөнийн зах" худалдааны төвийн 5 давхрын танхимд боллоо. АН-ын түүхэнд сорилт тулгараад байгаа энэ цаг үед тус намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг Ардчилсан намын гишүүд, сонгогчид халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид болох Отгондаваагийн Амартүвшин, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Сүхбаатарын Эрдэнэболд нарын мөрийн хөтөлбөрөө гишүүдээ танилцуулах уулзалт, цар тахлын нөхцөл байдлаас улбаалж, УОК-аас гаргасан дүрэм журмын хүрээнд зайнаас буюу цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Анхны онлайн уулзалт Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэллээ.

Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин “Ардчиллын 5 ялалт ард түмний 5 ялалт”, нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье”, Одонгийн Цогтгэрэл “Цуг шинэчилье”, нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд "Эв нэгдэл-Сөрөг хүчин-Ялалт 24" гэсэн уриатайгаар энэ удаагийн намын даргын сонгуульд оролцож, энэ үзэл баримтлалаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчиддээ танилцуулж байна.

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80 оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон сонгуулийн сурталчилгаагаа явуулж буйд АН-ын гишүүд талархан хүлээн авч байна. Эв нэгдлээ эрхэмлэн, намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг цахим уулзалтад оролцсон намын гишүүд хэлж, нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 202.179.21.251

Монголын ардчилалд халгаатай. “Алтан хараацай”-нууд нь өөрсдийгөө үргэлж залуу гэж бодоод, энэ сэтгэхүйгээсээ салж чаддаггүй, нам нь шинэчлэгдэхгүй байгаа учраас Монголын ардчилал АН-ын малгайны тэмдэг болж зэврэхэд хүрч байгаа юм. Бас нэг асуудал бол АН-д бодлого төлөвлөлт гэгч зүйл алга. Том түвшинд У.Хүрэлсүхийн, эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлогыг шүүмжлэх ёстой байтал АН-ынхан өнөөдөр 1937 оны хэлмэгдүүлэлтийн асуудлыг ярьсан хэвээр, үзэл баримтлал нь ч тодорхой бус.

Avatar

Зочин 2021-03-16 103.26.194.107

Энэ намд ямар ч үнэт зүйл, зарчим алга. Эх толгойн мэдэгдэхгүй байдалтай байна.

Avatar

Зочин 2021-03-16 64.119.16.18

Дарга болоход ямар үнэтэй вэ. Хэдэн төгрөг хаана тушаах вэ. АН ч ёстой дампуурч дуусч байна. Мөнгөтэй нь дэвшдэг. Тэгээд бас "Ардчилсан нам" гээд байгаа юм даа. Зүй нь бол "Ардчилаагүй нам" гэж нэрлэмээр байна.

Avatar

зочин 2021-03-16 103.57.95.140

Хурдан нэг даргатай болоорой

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-03-16 202.21.109.109

Зөв зүйтэй.. Амжилт хүсье..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж