Шинжаан дахь Уйгур үндэстний цөөнхийн эсрэг хийж буй Бээжингийн үйлдлийг АНУ, Канад, Нидерланд тэргүүтэй улсууд соёлын устгал мөн хэмээн үзсэн нь Хятадын уурыг багагүй хүргэсэн билээ. Харин Австралийн парламент дээрх улсуудтай санал үл нэгдэн Бээжин геноцид хийгээгүй хэмээн үзжээ.
Австралийн сенат өчигдөр (2021.03.15) хуралдаан зарлаж, эрх баригч Либерал нам сөрөг хүчний Хөдөлмөрчдийн намтай хэлэлцсэний дүнд дээрх шийдвэрийг гаргасан байна. Сенатын 12 гишүүн Бээжингийн үйлдлийг соёлын устгал мөн хэмээн үзсэн бол 33 гишүүн биш хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн аж. Ийнхүү Австрали Бээжинг соёлын устгал хийгээгүй хэмээн дүгнэсэн нь сүүлийн үед муудаад буй хоёр улсын харилцаанд цаашид сайнаар нөлөөлж магадгүй хэмээн ажиглагчид үзжээ.
Зүүний үзэлт Австралийн Ногоон нам болон бие даагч нар шийдвэрийг эсэргүүцэн, Бээжинг үндэстний цөөнхийг хорьж, эрхийг нь зөрчихөө болих хэрэгтэй хэмээн үзсэн бол засгийн газар болон Хөдөлмөрчдийн нам Хятадыг эсэргүүцэх нь хүний эрхийг хамгаалах зөв зам биш хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ