Путины зарлигаар Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн дээд шагнал хүртээнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Путины зарлигаар Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн дээд шагнал хүртээнэ

Путины зарлигаар Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн дээд шагнал хүртээнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, "Монгол-Оросын найрамдал" нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хэмээн ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнахаар болжээ.

Дашрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 оноос I Екатерина Хатан хааны зарлигаар онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагч болон иргэдэд олгож эхэлжээ. Монгол Улсын түүхэнд тус одонгоор шагнуулсан анхны хүн нь бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа болж байгаа юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж