3,288,079 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

3,288,079 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 651,365,395.11 төгрөгийн үнийн дүн бүхий 3,288,079 ширхэг хувьцаа арилжигдсанаас 27 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бэрх Уул" ХК (BEU+14.96%) болон "Монгол шуудан" ХК (MNP +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.84%) болон "Ариг гал" ХК (EER -4.17%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 817,829 ширхэг нэгж эрхийг нийт 195,855,425 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.26 хувиар өсөж, 34475.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,667,531,797,727.52 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж