Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв
Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж, нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Байгаль, цаг уурын эрхээр амьдардаг малчин түмэнд тулгарсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс цаашид ч дахин нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй тул бид эрдэнэт хүний амь насыг хамгаалах, давагдашгүй нөхцөл байдлын үед малчид болон онцгой байдлын албан хаагчид хэрхэн мэдээлэл солилцох, цаг алдалгүй эрэн хайх ажиллагаа явуулах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.
Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд Монгол Улсын Засгийн газар малчдыг онцгой нөхцөлд хэрэглэдэг утаат дохиолол, олон улсад өргөнөөр хэрэглэдэг 48 цагийн турш тусламжийн дохиолол илгээх галт дохиолол болон байршил тогтоох GPS гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна.
Техник технологи хөгжсөн 21 дүгээр зуунд малчдыг дээрх төхөөрөмжүүдээр хангаж чадвал үер усны аюул, цасан болон шороон шуурга, ойд төөрөх зэрэг тохиолдолд цаг алдалгүй тусламж авах нөхцөл бүрдэнэ. Иймд олон улсад өргөнөөр хэрэглэгдэж туршигдсан ийм төхөөрөмжүүдээр малчдыг хангах ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт сануулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд, Монгол Улсын иргэн бүр 1/ Амьд явах эрхтэй…, 2/ Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг.
Иймд эрдэнэт хүний амь насыг хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан дээрх заалтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт дахин сануулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн БАТТУЛГА
Зочин 2021-03-16 124.158.86.197
Манай намууд ямар ч итгэл үнэмшил, намын голч бодлого байхгүй байгааг манай боловсролгүй ерөнхийлөгч бэлхэн харуулж байна даа. Уг нь Ардчилсан намаас сонгогдсон либерал бодлого баримтлах ёстой хүн. Дандаа өр тэглэнэ, мөнгө тараана, үнэгүй юм өгнө гэж коммунист аргаар өөртөө коко авч иргэдийг тэмцэлгүй, залхуу, ажил хийх сонирхолгүй, халамж горьдсон социалист сэтгэлгээтэй болгож байгаа хүн. GPS авч өгөх биш, харин хүүгүй лизингээр өгч малчид хөдөлмөрөөрөө эргүүлж төлөх ёстой юм.
Хүн 2021-03-16 192.82.73.221
Тийм дуртайн бол өөрөө мөнгөөрө авч өгөхгүй юу. Өчнөөн орлоготой байж өөрсдөө авна биз. Ямар тэнэг юм ярьдаг юм бээ чааваас
ЗОЧИН 2021-03-16 202.21.126.30
БАЙГАЛЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ БОЛЖ АМЬ АМЬЖИРГАА БОЛСОН ХЭДЭН МАЛЫНХАА АРААС ЯВЖ БАЙГААД ЭНДСЭН ХЭДЭН МАЛЧНЫ АМИЙГ БАС Л УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО БОЛГОХ СЭЖҮҮР ҮНЭРТЭЭД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ. ЯМАР Ч ЛАЙТАЙ УЛС ВЭ БИД.
Зочин 2021-03-16 192.82.64.208
хоригдлуудаа хянаж чадахгуй халтайж үхсэн баасныхан малчдыг хянах. тэнэг төрөөс тэнэг юм гарна гэдэг чинь л энэ дээ.
Зочин 2021-03-16 103.26.193.141
МАЛЧДЫГ САНСРЫН ХОЛБООНЫ УТСААР ХАНГА..
Зочин 2021-03-16 202.126.90.2
Малчин хүн малдаа явөхдаа өөрөө GPS -тэй бол олоход амар биздээ.
Зочин 2021-03-16 202.126.89.143
Солиорол. Сонгуулийн халуурал.
bat 2021-03-16 192.82.65.182
malchid tuiliin hariutslagagui,dulaan deel hiigeed omsdog,mori temeegee unadag malchin baihgui bolson.gants honi ogood jps av gevel avahgui,arhi avaad uuna.
Зочин 2021-03-16 103.80.210.183
хэ хэ мал болгондоо GPS төхөөрөмж зүүгээд малаа хариулахгүй ТВ-гээ үзээд л утсаа хараад байж байг гээ юу?
Зочин 2021-03-16 202.179.21.225
why not?!
монгол 2021-03-16 139.5.216.155
Тэр багаж нь байгалийн гамшигт үзэгдэл болохоор малаа хот руу нь залдаг