Хятад улс энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлана | News.MN

Хятад улс энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлана

Хятад улс энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлана

Хятад улс энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлана

Хятад улс НҮБ-ын энхийг сахиулагчдад Сovid-19-ийн 300 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгааг тус улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Жан Жунь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешт уламжилжээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Энэхүү хандив нь Хятадын вакцинуудыг дэлхий нийтийн сайн сайхны төлөө зориулах үйлсийн дараагийн алхам болж байгаа ба тус улс нь НҮБ-д тууштай дэмжлэг үзүүлж буйг илэрхийлэх болно. Хятад улс НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалд өндөр ач холбогдол өгдөг. Тиймээс тэднийг Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтад эрт хамруулснаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн дурдсан байна.

Мөн “Цар тахалтай тэмцэх нь дэлхий дахинд тулгамдаж буй хамгийн том асуудал болсон. Вакцин бол хамгийн хүчтэй зэвсэг юм. Хятад улс вакцинуудыг тэгш хуваарилах, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй байлгахад өндөр ач холбогдол өгч байна. Мөн цар тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахын тулд улс орнуудтай үргэлжлүүлэн эв санаагаа нэгтгэн ажиллана” гэжээ.

Үүнээс өмнө Энэтхэг улс мөн НҮБ-ын энхийг сахиулагчдад 200 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Одоогоор НҮБ-аас дээрх хоёр улсын хүсэлтэд тодорхой хариулт өгөөгүй байна.

Эх сурвалж: BUSINESS STANDARD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 103.26.194.107

Хятадууд Монгол бичиг, соёлоор оролдохоо больно уу. Ямар ядаргаатай улс вэ байнга бусдын юм руу өнгөлзөж байдаг.

Avatar

Зочин 2021-03-16 66.181.179.194

Хэрэгтэй хэрэггүй зураг тавихын оронд орж ирсэн вакцинуудаа төрлөөр нь зургийг нь тавиач

Avatar

Зочин 2021-03-16 54.38.214.16

гайтай илүүдэл хүн хархнууд ХУЖАУНУУД

Avatar

Зочин 2021-03-16 66.181.180.111

bolohgui shuu nogoo manai heden bor tsereg tarih ni ee.. boliy ho oorsdoo l hii dee..

Avatar

Зочин 2021-03-16 192.82.64.208

энхийг сахиулагчдыг одоо а**х санаатай айн? хөгийн хятадууд ийм л юм хийнэ дээ! арчаагүй юмнууд албан ёсоор дэлхийн байгууллагуудаар баталгаажуулчаад ийм үйлдэл хийж байсан бол бас ч гэж магтахсан. өмхий шаарнууд хүн а**х зорилогтой, хүний амиар тоглож бизнес хийх л гэж хуцаж хаагаа!

Avatar

Зочин 2021-03-16 202.179.21.209

б** дуугаргахгүй а**х нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж