Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг хойшлууллаа

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Тодруулбал, өнгөрсөн онд УИХ-аас баталсан тогтоолын төсөлд УИХ-ын нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар тогтсон юм. Гэвч СЕХ-ны хувьд хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлж, саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлснийг өнөөдөр (2021.03.16) хэлэлцэв.

Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тогтооолын хоёрдугаар заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоосугай. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй гэжээ.

Хэдийгээр дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин хамтад нь 100 орчим сая төгрөгт багтаан зохион байгуулах зардлын тооцоог СЕХ-ноос хийсэн байдаг. Гэвч сонгуулийг нэг өдөр зохион байгуулвал техник технологийн хувьд хүндрэлтэйгээс гадна хоёр өөр хуулиар зохион байгуулаад, дараа нь маргаан дагуулна гэж СЕХ үзжээ.

Тиймээс УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар байнгын хорооноос тогтоов.

Сануулахад, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж