Дэлхийн кино урлагийн хамгийн том шагналуудын нэг Оскар буюу Академийн шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Жагсаалтаас харахад энэ удаагийн нэр дэвшигчдийн дунд эмэгтэй уран бүтээлчид олноор багтсан нь өмнөх жилүүдээс ялгарч байна.
Тухайлбал, энэ оны Академийн шагналын нийт 76 төрөлд 70 эмэгтэй уран бүтээлч нэр дэвшсэн нь Оскарын түүхэнд байгаагүй өндөр тоо юм. Түүнчлэн шилдэг найруулагчийн төрөлд Эмералд Феннелл, Хлое Жао нар нэр дэвшсэн нь тус төрөлд нэгэн зэрэг хоёр эмэгтэй хүн нэр дэвшсэн анхны тохиолдол болж байна. Түүнээс гадна Клое Жао бол шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшиж буй анхны ази гаралтай эмэгтэй юм.
Харин хамгийн олон төрөлд нэр дэвшиж буй бүтээл бол Netflix-ийн уран бүтээл “Mank” юм. Кино зохиолч Херман Ж.Манкевичийн тухай өгүүлэх хар, цагаан энэхүү кино нийт 10 төрөлд нэр дэвшчээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 28-нд болох ёстой байсан ч цар тахлаас болж хойшилсоор энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд Лос Анжелес хотод зохион байгуулагдаж, ABC телевизээр шууд дамжуулагдахаар болжээ.
Шилдэг кино төрөлд:
“The Father” (продюсер Дэвид Парфитт, Жан-Луи Ливи, Филипп Каркассон)
“Judas and the Black Messiah” (Шака Кинг, Чарльз Д. Кинг, Райан Күүглер)
“Mank” (Сеан Чаффин, Эрик Рот, Дуглас Урбански)
“Minari” (Кристина Өү)
“Nomadland” (Фрэнсис МакДорманд, Питер Спирс, Моллие Ашер, Дэн Жанви, Хлое Жао)
“Promising Young Woman” (Бен Браунинг, Эшли Фокс, Эмералд Феннелл, Жозей Макнамара)
“Sound of Metal” (Берт Хамелинк, Сача Бен Харроч)
“The Trial of the Chicago 7” (Марк Платт, Стюарт Бессер)
Шилдэг найруулагчийн төрөлд:
Томас Винтерберг (“Another Round”)
Дэвид Финчер (“Mank”)
Ли Исаак Чун (“Minari”)
Хлое Жао (“Nomadland”)
Эмералд Феннелл (“Promising Young Woman”)
Шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд:
Риз Ахмед (“Sound of Metal”)
Чадвик Босеман агсан (“Ma Rainey’s Black Bottom”)
Энтони Хопкинс (“The Father”)
Гари Олдман (“Mank”)
Стивен Еюн (“Minari”)
Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд:
Виола Дэвис (“Ma Rainey’s Black Bottom”)
Андра Дэй (“The United States v. Billie Holiday”)
Ванесса Кирби (“Pieces of a Woman”)
Фрэнсис МакДорманд (“Nomadland”)
Кэри Муллиган (“Promising Young Woman”)
Шилдэг эрэгтэй туслах дүрийн төрөлд:
Сача Барон Коэн (“The Trial of the Chicago 7”)
Даниел Калууяа (“Judas and the Black Messiah”)
Бага Лесли Одом (“One Night in Miami”)
Пол Рачи (“Sound of Metal”)
Лейкит Стэнфилд (“Judas and the Black Messiah”)
Шилдэг эмэгтэй гол дүрийн төрөлд:
Мария Бакалова (‘Borat Subsequent Moviefilm”)
Гленн Клоуз (“Hillbilly Elegy”)
Оливия Колман (“The Father”)
Аманда Сейфрид (“Mank”)
Ю Жун Юн (“Minari”)
Шилдэг бүрэн хэмжээний анимэйшн кино төрөлд:
“Onward” (Pixar)
“Over the Moon” (Netflix)
“A Shaun the Sheep Movie: Farmageddon” (Netflix)
“Soul” (Pixar)
“Wolfwalkers” (Apple TV Plus/GKIDS)
Шилдэг өөрчилсөн кино зохиолын төрөлд:
“Borat киноны үргэлжлэл” Сача Барон Коэн, Энтони Хайнс, Дан Свимер, Питер Байнхэм, Эрика Ривиножа, Дан Мазер, Жена Фридман, Ли Керн, Нина Педрад нарын зохиол
“The Father,” Кристофер Хэмптон, Флориан Зеллер
“Nomadland,” Хлое Жао
“One Night in Miami,” Кемп Пауэрс
“The White Tiger,” Рамин Бахрани
Шилдэг эх кино зохиолын төрөлд:
“Judas and the Black Messiah.” Уак Берсон, Шака Кинг; Уилл Берсон, Шака Кинг, Кени Лукас, Кит Лукас нарын зохиол
“Minari,” Ли Исаак Чун
“Promising Young Woman,” Эмералд Феннел
“Sound of Metal.” Дариус Мардер, Абрахам Мардер, Дерек Сианфранс
“The Trial of the Chicago 7,” Аарон Соркин
Шилдэг киноны дуу төрөлд:
“Fight for You,” (“Judas and the Black Messiah”). H.E.R., Дернст Эмил II-ын ая, H.E.R., Тиара Томасын үг
“Hear My Voice,” (“The Trial of the Chicago 7”). Даниэл Пембертоны ая, Даниел Пембертон, Селест Вэйт нарын үг
“Húsavík,” (“Eurovision Song Contest”). Саван Котэча, Фат Макс Гсус, Рикард Грансанс нарын ая, үг
“Io Si (Seen),” (“The Life Ahead”). Дайан Уоррены ая, Дайан Уоррен, Лаура Паусини нарын үг
“Speak Now,” (“One Night in Miami”). Лесли Одом, Бага Сэм Ашворт нарын ая, үг
Шилдэг киноны хөгжим төрөлд:
“Da 5 Bloods,” Теренс Бланчард
“Mank,” Трент Резнор, Аттикус Росс
“Minari,” Эмиль Моссери
“News of the World,” Жеймс Ньютон Ховард
“Soul,” Трент Резнор, Аттикус Росс, Жон Батисте
Шилдэг дууны найруулагчийн төрөлд:
“Greyhound,” Уоррен Шоу, Майкл Минклер, Бью Бордерс, Дэвид Вайман
“Mank,” Рен Клайс, Жереми Молод, Дэвид Паркер, Натан Нэнс, Дрю Кунин
“News of the World,” Оливер Тарни, Майк Прествуд Смит, Уильям Миллер, Жон Притчетт
“Soul,” Рен Клайс, Коя Эллиотт, Дэвид Паркер
“Sound of Metal,” Николас Беккер, Хайме Бакшт, Мишель Коутоленц, Карлос Кортес, Филлип Блэд
Шилдэг хувцас загварын төрөлд:
“Emma,” Александра Бирн
“Mank,” Триш Суммервилл
“Ma Rainey’s Black Bottom,” Анн Рот
“Mulan,” Бина Дайгелер
“Pinocchio,” Массимо Кантини Паррини
Шилдэг богино хэмжээний анимэйшн кино төрөлд:
“Burrow” (Disney Plus/Pixar)
“Genius Loci” (Kazak Productions)
“If Anything Happens I Love You” (Netflix)
“Opera” (Beasts and Natives Alike)
“Yes-People” (CAOZ hf. Hólamói)
Шилдэг богино хэмжээний кино төрөлд:
“Feeling Through”
“The Letter Room”
“The Present”
“Two Distant Strangers”
“White Eye”
Шилдэг кино зураглаачийн төрөлд:
“Judas and the Black Messiah,” Шон Боббитт
“Mank,” Эрик Мессершмидт
“News of the World,” Дариуш Волски
“Nomadland,” Жошуа Жеймс Ричардс
“The Trial of the Chicago 7,” Федон Папамайкл
Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино төрөлд:
“Collective,” Александр Нанау, Бианка Оана
“Crip Camp,” Николь Ньюнхам, Жим Лебрехт, Сара Болдер
“The Mole Agent,” Мэйте Алберди, Марсела Сантибанес
“My Octopus Teacher,” Пиппа Эрлих, Жеймс Рид, Крейг Фостер
“Time,” Гаррет Брэдли, Лорен Домино, Келлен Куинн
Шилдэг богино хэмжээний баримтат кино төрөлд:
“Colette,” Энтони Жиакчино, Алис Дойард
“A Concerto Is a Conversation,” Бен Прудфут, Крис Боуэрс
“Do Not Split,” Андерс Хаммер, Шарлотт Күүк
“Hunger Ward,” Скай Фицжералд, Майкл Шеерман
“A Love Song for Latasha,” София Нахли Аллисон, Жанис Данкан
Шилдэг кино редактор төрөлд:
“The Father,” Йоргос Лампринос
“Nomadland,” Хлое Жао
“Promising Young Woman,” Фредерик Торовал
“Sound of Metal,” Миккел Э.Г. Нильсен
“The Trial of the Chicago 7,” Алан Баумгартен
Шилдэг олон улсын кино төрөлд:
“Another Round” (Дани)
“Better Days” (Хонконг)
“Collective” (Румын)
“The Man Who Sold His Skin” (Тунис)
“Quo Vadis, Aida?”( Босни Герцеговина)
Шилдэг нүүр будалт, үс засалтын төрөлд:
“Emma,” Марес Ланган, Лаура Аллен, Клаудиа Столзе
“Hillbilly Elegy,” Эрин Крюгер Мекаш, Патриция Дехани, Мэттью Мангл
“Ma Rainey’s Black Bottom,” Сержио Лопез-Ривера, Миа Нил, Жамика Вилсон
“Mank,” Кимберли Спитери, Жиги Уильямс, Коллин ЛаБафф
“Pinocchio,” Марк Кулье, Далиа Колли, Франческо Пегоретти
Шилдэг бүтээл төрөлд:
“The Father.” Зураач: Питер Фрэнсис, чимэглэгч: Кэти Өд чулуу
“Ma Rainey’s Black Bottom.” Зураач: Марк Рикер, чимэглэгч: Карен О’Хара, Диана Стуттон
“Mank.” Зураач: Дональд Грахам Бөрт, чимэглэгч: Жан Паскал
“News of the World.” Зураач: Дэвид Кранк, чимэглэгч: Элизабет Кинан
“Tenet.” Зураач: Натан Кроули, чимэглэгч: Кэти Лукас
Шилдэг эффект төрөлд:
“Love and Monsters,” Мэтт Слоан, Женевьев Камиллери, Мэтт Эверитт, Брайан Кокс
“The Midnight Sky,” Мэттью Касмир, Кристофер Лоуренс, Макс Соломон, Дэвид Уоткинс
“Mulan,” Шон Фаден, Андерс Ланглэнд, Сет Маури, Стив Инграм
“The One and Only Ivan,” Ник Дэвис, Грег Фишер, Бен Жонс, Сантьяго Коломо Мартинес
“Tenet,” Эндрю Жексон, Дэвид Ли, Эндрю Локли, Скотт Фишер нар нэр дэвшчээ.
Эх сурвалж: VARIETY
Холбоотой мэдээ